МҮОНРТ
Соёл, спорт

Зуун жилийн түүхтэй номын дэлгүүр

"El Ateneo Grand Splendid" бол Буэнос Айрест байдаг дахин давтагдашгүй номын дэлгүүр. Дэлхийн хамгийн шилдэг арван номын дэлгүүрийн тоонд зүй ёсоор багтдаг юм

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуун жилийн түүхтэй номын дэлгүүр
Зуун жилийн түүхтэй номын дэлгүүр. Зураг: МҮОНРТ

"El Ateneo Grand Splendid" бол Буэнос Айрест байдаг дахин давтагдашгүй номын дэлгүүр. Дэлхийн хамгийн шилдэг арван номын дэлгүүрийн тоонд зүй ёсоор багтдаг юм.

Дэлгүүр өмнө нь 1050 хүний суудалтай театр байсан (Grand Splendid Theater 1919). Тус дэлгүүрээс жилд ойролцоогоор нэг сая хүн ном худалдан авдаг байна. 2000 хавтгай дөрвөлжин талбайтай театрын үзэгчдэд зориулсан суудлуудыг аваад оронд нь номын тавиурууд суурилуулсан байна.

Гайхалтай театрыг номын сан болгоход ерөнхий загварыг архитектур Фернанда Мансоне гаргажээ. Тайз, тагт, улаан хөшиг зэрэг ихэнх дотоод заслуудыг хэвээр нь хадгалсан байна.

Хуваалцах