МҮОНРТ
Соёл, спорт

Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ

“Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын морьт барилдааны төрөлд Монголын баг тамирчид гурван хүрэл медаль хүртлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

“Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын морьт барилдааны төрөлд Монголын баг тамирчид гурван хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, 60 кг-ын жинд Авилгажы Жанибек хоёр ялалт байгуулж, хүрэл медалийн эзэн болсон бол 70 кг-ын жинд Мельс Наурызбек гурван ялалт байгуулан хүрэл медаль хүртэв.

Мөн 80 кг-ын жинд Еркинбек Өмиртай хоёр ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангалаа.

Ийнхүү Монголын баг тамирчид өнөөдрийн тэмцээнийг гурван хүрэл медальтайгаар өндөрлүүлэв.

Морьт барилдааны тэмцээн өнөөдөр 90 кг, -100 кг, +100 кг-ын жингийн ангиллаар үргэлжилнэ.

Хуваалцах