МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Унасан кран хэнийх болох нь тодорхойгүй байна

“S Outlets" дэлгүүрийн 1665 ам метр талбайг таван жилийн хугацаатай эзэмшихээр 2009 онд иргэн Х.Батзоригт автомашины засвар, үйлчилгээ эрхлэх зориулалтаар зөвшөөрөл авсан ч одоо дэлгүүр ажиллуулж байгаа нь энэ юм.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Унасан кран хэнийх болох нь тодорхойгүй байна
Унасан кран хэнийх болох нь тодорхойгүй байна. Зураг: МҮОНРТ

Замын цагдаагийн зүүн талд байрладаг "S Outlets" дэлгүүрийн хашаанд төмөр зөөж байсан авто кран тэнцвэр алдсанаас зам дээр унасан хэрэг гарсан. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу НМХГ болон харьяа байгууллагууд ослын газарт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус дэлгүүрийн эзэд зөвшөөрсөн талбайгаас илүү 3470 ам метр газрыг ашиглаж, хашаа татсан, газар эзэмших хугацаа нь дууссан, зөвшөөрөлгүй барилга барьсан, нийтийн эзэмшлийн зам талбайг ашигласан, усны сан бүхий газарт зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү үйл ажиллагаа явуулсан зэрэг ноцтой зөрчил илэрчээ.

Үүгээр зогсохгүй авто кран хэнийх болох нь тодорхойгүй, дэлгүүрийн эзэд нь гадаадад зорчиж яваа тул холбогдож чадахгүй байгаа гэнэ. Тиймээс дээрх зөрчлийг харгалзаж, газрын болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг дахин шалгаж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гарган, цагдаагийн байгууллага хуулийн дагуу зохих арга хэмжээ авахаар боллоо.

Хуваалцах