МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймагт хоёр шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Тэгвэл өнөөдөр тус аймагт 25-р цэцэрлэг, 26-р цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан байна.

А.
А.Үүрийнтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймагт хоёр шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
Өмнөговь аймагт хоёр шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг боловсролын салбартаа 23.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж, хүүхэд залуусын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад анхааран ажиллаж байна. Үүний үр дүнд сургууль завсардалт үгүй болж, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрч, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 92.9 хувьд хүрсэн үр дүн гарчээ.

Тэгвэл өнөөдөр тус аймагт 25-р цэцэрлэг, 26-р цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан байна. Цэцэрлэгүүд тус бүртээ 200 хүүхдийн багтаамжтай ба гэрээр байсан хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжоор хангагдаад зогсохгүй эцэг, эхчүүд ч ажил хийх боломжтой болсон юм. Мөн 25, 26-р цэцэрлэг ашиглалтад орсноор ажлын байр бий болж байна.

Хуваалцах