Өмнөговь аймагт “Алтан гагнуур-2016” тэмцээн болж байна
Гагнуурчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа “Алтан гагнуур-2016” нэрийн дор зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын гагнуурчдын ур чадварыг дээшлүүлэх, гагнуурын ажил үйлчилгээний чанарын стандартыг хэрэгжүүлж хэвшүүлэх, урамшуулан дэмжих, ур чадварын түвшинг олон улсын жишигт ойртуулах зорилгоор гагнуурчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа “Алтан гагнуур-2016” нэрийн дор зохион байгуулж байна.

Тус тэмцээнд 9 байгууллагын 14 гагнуурчин өрсөлдөж байна. Гурван төрлөөр гагнуур хийж ялагчаа тодруулна. Шүүгчдийн хувьд мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа бөгөөд ямар нэг зөрчил маргаангүй болж буйг хэлж байлаа. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд аймгийн аварга шалгаруулах гагнуурчдын тэмцээнийг зохион байгуулж буй анхдагч аймаг болж байгааг зохион байгуулагчид онцолж байсан юм.











