Өмнөговь аймагт 1200 хүүхдийн сургуулийн цогцолбор ашиглалтад орно
Өмнөговь аймаг хүүхэд залуусыг орон нутагтаа чанартай боловсролыг эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч сүүлийн жилүүдэд боловсролын салбарт 23.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг.
Мэдээллийн алба

Өмнөговь аймаг хүүхэд залуусыг орон нутагтаа чанартай боловсролыг эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч сүүлийн жилүүдэд боловсролын салбарт 23.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Түүний тод жишээ бол барилгын ажил нь ид өрнөж байгаа 1200 хүүхдийн багтаамж бүхий дунд сургууль, хүүхэд залуусын хүлээлт болсон соёл спортын цогцолбор юм. Соёл спортын цогцолборын хувьд “Оюу толгой” ХХК 50 хувийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхэд цаг хугацаа алдсан тал байгаа ч говь нутгийн хүүхэд залуусын төлөө хөрөнгө оруулалтын ажлыг хийхийг, аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс шаардаж байлаа. Ямартай ч ирэх есдүгээр сард 1200 хүүхдийн багтаамж бүхий шинэ сургууль, соёл спортын цогцолборыг ашиглалтад оруулах юм байна.
Боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын цөм болсон тус хоёр объект ашиглалтад орсноор бусад сургуулийн ачаалал багасаж, сургуулийн хүрэлцээ нэмэгдэхийн зэрэгцээ шинээр ажлын байр бий болно.










