МҮОНРТ
Соёл, спорт

“Учрал” уран сайхны кино тун удахгүй

"Аврора" энтертайнментийн чадварлаг уран бүтээлчдийг бид бүхэн “Зүрхэнд гэрэлтэх од”, “Дуудлага”, “Танхай тээгч” зэрэг уран бүтээлүүдээр нь эчнээ таних болсон билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Учрал” уран сайхны кино тун удахгүй
“Учрал” уран сайхны кино тун удахгүй. Зураг: МҮОНРТ

"Аврора" энтертайнментийн чадварлаг уран бүтээлчдийг бид бүхэн “Зүрхэнд гэрэлтэх од”, “Дуудлага”, “Танхай тээгч” зэрэг уран бүтээлүүдээр нь эчнээ таних болсон билээ.

Тэгвэл тус хамт олон энэ удаа залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлэх “Учрал” нэртэй зургаа дахь бүрэн хэмжээний уран сайхны киногоо өлгийдөн аваад байна.

Тус киноны ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, хоёрдугаар найруулагчаар Ц.Золжаргал, зураглаачаар Г.Хосбаяр, хөгжмийн зохиолыг Л.Балхжав, С.Гантөр нар бичжээ. Уг киноны гол дүрүүдэд О.Дөлгөөн, Т.Баттулга, Э.Алдар, Г.Анхмаа нар тогложээ.

Харин туслах дүрүүдэд П.Цэрэндагва, Л.Дэмидбаатар, Б.Базаррагчаа, Ц.Ганзориг, Ш.Алтанцэцэг, Б.Баяржавхлан, Б.Шинэбаяр, Б.Мишээл нарын чадварлаг уран бүтээлчид тоглосон нь олны дунд хүлээлт үүсгээд байгаа юм.

“Учрал” уран сайхны кино энэ сарын 24-нд бүх кино театруудаар зэрэг нээлтээ хийхээр товоо зарлалаа.

Хуваалцах