Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Улс төр

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ.

Төслөөр нийлүүлэгдсэн гал унтраах үндсэн болон тусгай зориулалтын хөөсөөр гал унтраах автомашин, автомеханик шатны автомашинаар газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудыг хамруулан СХД-ийн 20 дугаар хороо “Ойн бирж” ХХК-ийн байршилд зохион байгууллаа.

Онцгой байдлын байгууллагад төслийн хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн 60 нэгж автомашин нийлүүлэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилагдан, үүрэг гүйцэтгэж байна.

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал унтраах автомашинууд нь 2024 оноос хойш 6681 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 5108 иргэний амь нас, эрүүл мэнд, 320 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн төслөөр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах автомеханик шатны автомашины анхны сургагч багш нарыг олон улсын стандартын дагуу хоёр жилийн хугацаанд гурван үе шаттайгаар сургаж, дадлагажууллаа.

Сургагч багш нар нь албаны хэмжээнд автомеханик шатны техникчийг сургаж бэлтгэж байна.

Хуваалцах