“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Эх хэл – Нэг Монгол” монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 13, 15-ны өдрүүдэд Баруун, Хойд, Говь, Төв, Хангай, Зүүн бүсэд тус тус зохион байгууллаа. Тодруулбал, Ховд, Орхон, Дундговь, Дархан-Уул, Архангай, Дорнод аймагт бүсийн зөвлөгөөн боллоо.
Бүсийн зөвлөгөөнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургууль, насан туршийн боловсролын төв, аймгийн Боловсролын газрын төлөөлөл, зочид, төлөөлөгчид зэрэг нийт 650 хүн оролцлоо.
Нэгдсэн хуралдаанаар монгол хэл, бичиг, уран зохиолын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, туршлага, үр дүнгийн талаар хэлэлцлээ. Мөн салбар хуралдаануудаас гарсан зөвлөмжийг танилцуулж, улсын зөвлөгөөнд нэгтгэн хүргүүлэхээр боллоо.





















