МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Цогтцэцийд “Сум дундын эмнэлэг” нээлтээ хийлээ

Өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 ортой "Сум дундын эмнэлэг" нээлтээ хийлээ.

А.
А.Үүрийнтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цогтцэцийд  “Сум дундын эмнэлэг” нээлтээ хийлээ
Цогтцэцийд “Сум дундын эмнэлэг” нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 ортой "Сум дундын эмнэлэг" нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж “Манай аймаг уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн бүс нутгийн хувьд хүн ам олноор төвлөрсөн. Тиймээс гарч болох эрсдэл, хүндрэлийг урьдчилан тооцоолж, Сум дундын эмнэлэгийг Ханбогд, Цогтцэций суманд барихаар төлөвлөн ажилласан маань өнөөдөр цагаан цаасан дээрх төлөвлөгөө бус бодит ажил болж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх өргөн боломжийг бий болгосон юм. Энэ бол ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, эмнэлэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад нэн түрүүнд анхааран ажилладаг аймаг орон нутгийн удирдлагуудын багагүй хугацааны хөдөлмөр зүтгэлийн үр дүн” гэж хэлсэн юм.

Өмнөговь аймаг иргэдийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор “Эрүүл мэндийн шинэчлэл”, “Сүү, тараг”, “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хөгжүүлэх” хөтөлбөр, “Эрүүл хот” хөтөлбөр, “Хүний нөөцийн хөтөлбөр” зэргийг амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ.

Хуваалцах