МҮОНРТ
Соёл, спорт

Талбайн эзэд бут ниргэж байна

Евро 2016-ийн шөвгийн наймын сүүлийн тоглолт болох Франц болон Исландын шигшээ багуудын тоглолт яг одоо үргэлжлэн явагдаж байна.

Б.
Б.Санчир

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Талбайн эзэд бут ниргэж байна
Талбайн эзэд бут ниргэж байна. Зураг: МҮОНРТ

Евро 2016-ийн шөвгийн наймын сүүлийн тоглолт болох Франц болон Исландын шигшээ багуудын тоглолт яг одоо үргэлжлэн явагдаж байна. Франц улсад явагдаж буй энэ тэмцээнд талбайн эзэд Францын шигшээ баг тун сайн тоглолтуудыг үзүүлж байгаа юм. Энэ ч утгаараа Францчууд эхний үеийг 4:0 харьцаатай бут ниргэж өндөрлүүллээ.

Тоглолтын эхний гоолыг 12 дахь минутанд довтлогч Оливье Жиру гоол оруулсан бол түүний араас Пол Погба, Пайе, Гризманн нар гоол оруулсанаар эхний үе өндөрлөлөө.

Францын шигшээ баг дараагийн шатанд шалгарах магадлал тун өндөр байна.

Хуваалцах