МҮОНРТ
Соёл, спорт

Шөвгийн наймын эхний тоглолт: Польш-Португал

Европын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд 10 өдөр үлдлээ.

Б.
Б.Санчир

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шөвгийн наймын эхний тоглолт: Польш-Португал
Шөвгийн наймын эхний тоглолт: Польш-Португал. Зураг: МҮОНРТ

Европын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд 10 өдөр үлдлээ. Өнөөдрөөс эхлэн хасагдах шатны шөвгийн наймын тоглолтууд явагдах болно. Шөвгийн наймаас эхлэн өдөр бүр нэг тоглолт шөнийн 04:00 цагаас болох юм. Өнөөдрийн хувьд Робэрт Лэвандовски тэргүүтэй Польшийн шигшээ баг К.Роналдугаар ахлуулсан Португалын шигшээ багтай халз тулах болно.

Хоёр баг хоорондоо:

-Хоёр баг том тэмцээний хүрээнд өмнө нь хоёр удаа таарч тоглоход тус бүр нэг удаа ялалт байгуулж байсан.

-Польшийн шигшээ баг Португалын эсрэг хийсэн сүүлийн гурван тоглолтондоо ялагдал хүлээгээгүй. /1 ялалт, 2 тэнцээ/

-Тэд хамгийн сүүлд 2012 онд тоглосон бөгөөд тус тоглолт 0-0 харьцаатай өндөрлөж байсан.

Польш:

-Тэд өмнөх томоохон тэмцээний хагас шигшээд шалгарсан тохиолдол бол 1982 оны ДАШТ.

-Тэд "Евро"-гийн 10 тоглолтод оролцохдоо нэгээс дээш гоол оруулж байгаагүй.

Португал:

-Тэд Евро 2016-д хамгийн бага хуудас авсан баг.

-Роналду том тэмцээний сүүлийн 12 тоглолтод ердөө хоёр л гоол оруулсан.

Хуваалцах