Сагсчин охин бөмбөг шидэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
Америк оюутан Лиа Черч гурван онооны зайн бөмбөг шидэлтийн дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Тэрбээр энэ бичлэгээ өөрийн YouTube сувгаараа цацжээ.
Мэдээллийн алба

Америк оюутан Лиа Черч гурван онооны зайн бөмбөг шидэлтийн дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Тэрбээр энэ бичлэгээ өөрийн YouTube сувгаараа цацжээ.
Черч нэг минутын дотор сагсанд 32 гоол хийж амжсан байна. Нэг минутын хугацаа дууссаны дараа ч тэр бөмбөг шидэхээ үргэлжлүүлсэн бөгөөд бөмбөгийг сагсанд 55 удаа дараалан хийсэн байна.
Сагсанд тасралтгүй бөмбөг шидэлтийн өмнөх дэлхийн дээд амжилтыг Америкийн иргэн Жастин Даргиа өнгөрсөн нэгдүгээр сард тогтоож байсан юм. Тэрбээр нэг минутад 26 бөмбөгийн тасралтгүй сагсанд хийж байсан юм.










