Рио 2016: Өнөөдөр пара буудлагын төрөлд З.Ганбаатар өрсөлдөнө
Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны XV паралимпийн наадам үргэлжилж байна. Энэ удаагийн паралимпид манай улсаас байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн таван төрлөөр найман тамирчин өрсөлдөж байгаа.
Мэдээллийн алба

Өчигдөр харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн билээ. Мөн Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 буюу тэргэнцэртэй суугаа төрөлд тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн.
Өнөөдөр Mонголын пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер З.Ганбаатар өрсөлдөнө. Паралимпийн наадмын энэ төрөлд 42 орны тамирчин өрсөлдөх юм. Тэмцээн Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 10-нд 00:15-д эхэлнэ.