МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Орон гэргүй 25 өрхөд гэр өглөө

Өмнөговь аймагт "Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөр" 2 дахь жилдээ хэрэгжиж байна.

А.
А.Үүрийнтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон гэргүй 25 өрхөд гэр өглөө
Орон гэргүй 25 өрхөд гэр өглөө. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт "Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөр" 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр орон гэргүй 25 өрхөд өргөө цагаан гэрийг гардуулан өгчээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хоёр жилийн хугацаанд нийт 100 орон гэргүй өрхийг өргөө цагаан гэртэй болгож иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан байна.

Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд орон гэргүй иргэдийг орон гэртэй болгохоос гадна 238 төрийн албан хаагчдад орон сууцанд ороход нь дэмжлэг үзүүлсэн байна.

Хуваалцах