“Оролц, бүтээлц, хөрөнгөж уриатай “Tech invest” үнэ төлбөргүй арга хэмжээ маргааш болно
“Оролц, бүтээлц, хөрөнгөж уриатай “Tech invest 2022” арга хэмжээ энэ сарын 11-нд буюу маргааш 11:30 цагт “Zaisan hill complex”-ийн Event hall-д болно.
Мэдээллийн алба

“Оролц, бүтээлц, хөрөнгөж уриатай “Tech invest 2022” арга хэмжээ энэ сарын 11-нд буюу маргааш 11:30 цагт “Zaisan hill complex”-ийн Event hall-д болно.
Хүмүүсийн амьдралын хэв маяг технологийн хэрэглэгч байх хязгаараас тэлж хүн бүр өсөлт, хөгжлийн хөдөлгүүр нь байж эргээд ашиг хүртэн хөрөнгөжих боломжтой шинэ түүхийг эхлүүлэн “Tech invest 2022” анхны чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна.
Тус арга хэмжээний үеэр Монголын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагууд, технологийн салбарын хүчирхэг тоглогчид, үүсгэн байгуулагчид тантай хамт хөрөнгө оруулалтын цоо шинэ түүхийг эхлүүлэн, мэдлэг мэдээллээ солилцон, үр өгөөжтэй нэг өдрийг хамтдаа өнгөрөөх юм.
“Tech invest 2022” үнэ төлбөргүй бөгөөд технологийн салбарт өөрийн биеэр oролцон, хүчирхэг компаниудыг бүтээлцэх зорилготой, хөрөнгөжих- эрмэлзэлтэй хүн бүрт зориулагдсан арга хэмжээ юм.
Сонирхуулахад, “Tech invest 2022” анхны чуулга уулзалтад очсон хүмүүсээс нийт 100 азтан тодруулж, 50000 төгрөгөөр үнэт цаасны арилжаанд орох эрхээр 20 хүнийг, хувийн санхүүгийн ганцаарчилсан зөвлөгөө авах эрхээр 40 хүнийг, хөрөнгийн зах зээлийн сургалтад хамрагдах эрхээр 40 хүнийг урамшуулах юм байна.
Эрхэм уншигч танд “Tech invest 2022” анхны чуулга уулзалтын хөтөлбөрийг танилцуулъя.










