Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТөрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
1/3
Нийгэм

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2026 оны 10 дугаар сарын 19-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Хур тунадас:Аравдугаар сарын 20-нд Хэнтий уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Хангайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн төв хэсгээр, 27-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:Аравдугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зарим газраар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:Аравдугаар сарын 22-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Яармаг-Сонгиноны орчмоор 13-18 хэм, бусад хэсгээр 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.

Хуваалцах