Хүрэн баавгайтай холбоотой 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Мэдээллийн алба

Энэ сарын 18-19-ний өдрүүдэд улсын хэмжээнд хүрэн баавгайтай холбоотой 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт-2 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Орон нутгаас Увс аймаг-1, Хөвсгөл аймаг-10, Хэнтий аймаг-2, Завхан аймаг-1 буюу нийт 5 аймаг, бүрэн баавгай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан, 2 баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулж, аюулгүй болгосон, 6 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулжээ.
Эдгээрээс нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн 4 дуудлага мэдээлэл батлагдаагүй байна.


















