Монголын хөл бөмбөгчид Хонконгийн шигшээтэй өрсөлдөж байна
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын спортын наадмын 5 дахь өдөр үргэлжилж байна. Өнөөдөр МХБХ-ны ногоон талбайд Макао-Хятадын Тайвань багууд тоглож, Хятадын Тайвань ялсан.
Мэдээллийн алба

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын спортын наадмын 5 дахь өдөр үргэлжилж байна. Өнөөдөр МХБХ-ны ногоон талбайд Макао-Хятадын Тайвань багууд тоглож, Хятадын Тайвань ялсан.
МХБХ-ны ногоон талбайд дөнгөж сая манай залуучууд Хонконгийн шигшээтэй тоглож, эхний үе өндөрлөлөө. Эхний үед 2 багийн өрсөлдөөн эн тэнцүү өрнөсөн. Тэр дундаа манай шигшээгийн довтолгоо зүүн болон төвийн шугамаар эрчтэй өрнөж, хаалга руу 4 удаа цохилт гүйцэтгэж, хаалгачийн бэлэн байдлыг шалгасан. Талын хөх чононуудын шуургалсан довтолгоо 44 дэх минутанд үр дүнгээ өгч, 7 дугаартай тоглогч У.Тэмүүлэн мөргөж гоолдон тооны харьцааг 1:0 болгосон.
Харин нэмэлт цагт ХонгКонгийн багийн тоглогч Хим Юүн Чейн тоог 1:1 болгосон юм.











