МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч залуу офицеруудын төлөөлөлтэй уулзлаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч залуу офицеруудын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч залуу офицеруудын төлөөлөлтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2026 оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицерын жил” болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр /2026.09.16/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Ийнхүү залуу офицеруудын мэргэжлийн ур чадвар, манлайлал, технологийн эрин үеийн шинэ сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, мэдлэг, ур чадвар, манлайллыг дэмжих, алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн бодит арга хэмжээг хэрэгжүүлэх нь 2026 оны зорилтот ажлын нэг хэсэг болж байна.

бумба ба бичвэр нарын зураг байж магад
нэг буюу түүнээс олон хүн, Бранденбургийн хаалга ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлага, залуу офицеруудын төлөөлөл оролцож, алба хаагчдын хөгжил, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцов.

Хуваалцах