МҮОНРТ
Гадаад мэдээ

Мэрилин Монрогийн даашинзыг дуудлага худалдаагаар зарна

Домогт хатагтай, гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг Мэрилин Монрогийн даашинзыг дуудлага худалдаагаар зарахаар болсныг Ирланд дахь “Загварын музей”-н удирдлагууд мэдэгдээд байна.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэрилин Монрогийн даашинзыг дуудлага худалдаагаар зарна
Мэрилин Монрогийн даашинзыг дуудлага худалдаагаар зарна. Зураг: МҮОНРТ

Домогт хатагтай, гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг Мэрилин Монрогийн даашинзыг дуудлага худалдаагаар зарахаар болсныг Ирланд дахь “Загварын музей”-н удирдлагууд мэдэгдээд байна.

Монро энэ үдэшлэгээс гурван сарын дараа өөд болсон бөгөөд хожим 1999 онд 1.26 сая ам.доллараар түүний даашинзыг борлуулж байжээ.

Есдүгээр сарын 17-ы өдөр Лос-Анжелес хотод дуудлага худалдаагаар зарагдах "Jean Louis" брэндийн даашинз ойролцоогоор 3 мянган доллараар зарагдана гэж таамаглаж байна.

Монро яг энэ даашинзтайгаа 1962 онд Ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн 45 насны төрсөн өдөрт зориулж, “Төрсөн өдрийн мэнд” дууг дуулж байжээ.

Хуваалцах