Марио Гомэс тэмцээнийг өндөрлүүллээ
Германы шигшээ багийн довтлогч Марио Гомэс тэмцээнийг өндөрлүүллээ.
Б.
Б.Санчир
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Германы шигшээ багийн довтлогч Марио Гомэс тэмцээнийг өндөрлүүллээ. Тэрээр Германы шигшээ багийн довтолгооны шугамад ганцаар тоглож байсан бөгөөд Италийн шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтонд бага зэрэг бэртэл аван сэлгээнд суусан юм. Гэсэн хэдийч тэр бэртэл хүндэрч тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Германы шигшээ баг шөвгийн дөрөвт Франц болон Исландын шигшээ багуудын ялалт байгуулсантай нь тоглох болно.
Хуваалцах










