Луис Нани ирэх улирлаас Ла Лигт тоглоно
Португалын шигшээ багийн шилдэг тамирчин Луис Нани ирэх улирлаас Испанийн алдарт "Валэнси" клубын төлөө хүчин зүтгэхээр болжээ.
Б.
Б.Санчир
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Португалын шигшээ багийн шилдэг тамирчин Луис Нани ирэх улирлаас Испанийн алдарт "Валэнси" клубын төлөө хүчин зүтгэхээр болжээ. Цагтаа "Манчестэр Юнайтэд" клубт хүчин зүтгэдэг байсан Португал залуу өнгөрсөн улиралд Туркын Фэнэрбахчэ багийн төлөө тоглосон юм.
Испанийн баг Нанигийн төлөө Фэнэрбахчэд £7.2 саяыг төлсөн байна. Нани өнөөдөр Португалын шигшээ багийн хамт Уэльсийн эсрэг тоглох болно.
Хуваалцах










