Хятад эрэгтэй өөрийгөө дэлбэлжээ
Хятадын Хэйлунцзян мужийн иргэн орон нутгийн шүүхийн барилгын хажууд өөрийгөө дэлбэлсэн байна.
Б.
Б.Назкеш
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Хятадын Хэйлунцзян мужийн иргэн орон нутгийн шүүхийн барилгын хажууд өөрийгөө дэлбэлсэн байна. Түүний энэ үйлдэл эхнэрээсээ салах болсонтой холбоотой гэж эх сурвалж мэдээлж байна. Тэрбээр гартаа дэлбэрэх төхөөрөмж барьж эхнэрээ сүрдүүлсний дараа асаасан байна.
Энэ явдал даваа гарагт Цзиси хотод болсон байна. Тус эрэгтэй газар дээрээ амиа алдаж, хажууд нь байсан эхнэр нь хүнд гэмтжээ.
Эх сурвалж: The Beijing News
Хуваалцах










