МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүчилтөрөгчийн эмчилгээ хийжээ

Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.

А.
А.Үүрийнтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүчилтөрөгчийн эмчилгээ хийжээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүчилтөрөгчийн эмчилгээ хийжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Түүний нэг болох хүчилтөрөгчийн аппаратыг 2012 онд Өмнөговь аймагт байршуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулсаар байна. Хүчилтөрөгийн эмчилгээг хийлгэснээр гэмтэл бэртэл цус харвалт, агаар хийн хордолт, зүрхний гажиг, харааны согог зэрэг маш олон өвчин түүний дотроос эдгэрэлгүй гэх тархины саажилт, аутизм, дауны өвчлөл 40-80 хувийн эдгэрэл өгдөг байна.

Энэхүү хүчилтөрөгчийн аппаратыг Ахмадын сувилалдаа байршуулсан бөгөөд жилд дунджаар 30 орчим хүүхдүүд эмчлүүлдэг байна. Тархины саажилттай, хэвтрийн хүүхдүүд 4-5 курс эмчилгээ хийлгээд булчингийн чангарал суларч босч явдаг үр дүн гарсан бөгөөд хүчилтөрөгчийн дутагдалтай хүүхэд эмчлүүлснээр сэргэлэн цовоо болж байгааг эцэг, эхчүүд онцолж байлаа.

Хуваалцах