МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Ханбогд сумын эмнэлэгт тоног төхөөрөмж гардуулан өглөө

Тус эмнэлэг “Оюу-толгой” ХХК-ийн “Говийн оюу хөгжлийн сан”-гийн санхүүжилтээр 100 сая төгрөгийн дотор эхо, зүрхний бичлэгийн аппарат гэх мэт явуулын үзлэг оношлогоо хийхэд хэрэгцээтэй тоног төхөөрөмжтэй болжээ.

А.
А.Үүрийнтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханбогд сумын эмнэлэгт тоног төхөөрөмж гардуулан өглөө
Ханбогд сумын эмнэлэгт тоног төхөөрөмж гардуулан өглөө. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Ханбогд сум 16000 гаруй хүн амтай. 2015 онд 50 ортой Сум дундын эмнэлэгтэй болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлсэн. Тус эмнэлэг “Оюу-толгой” ХХК-ийн “Говийн оюу хөгжлийн сан”-гийн санхүүжилтээр 100 сая төгрөгийн дотор эхо, зүрхний бичлэгийн аппарат гэх мэт явуулын үзлэг оношлогоо хийхэд хэрэгцээтэй тоног төхөөрөмжтэй болжээ.

Алсын дуудлага 100-150 км, хамгийн ойрын дуудлага 15 км-т явж жилдээ 500 гаруй дуудлагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг байна. Хөдөлгөөнт болон суурин хүн ам ихсэж буйтай холбоотой амьсгалын замын халдварт өвчин, хоол боловсруулах эрхтний өвчлөл түлхүү байдаг аж.

Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсанаар төв сууринд төдийгүй малчны хотонд үзлэг шинжилгээ хийх бүрэн боломжтой болжээ.

Хуваалцах