“Hero энтертаймент” студийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгээгүй
"100 чухал сэдэв” нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн “Herо энтертайнмент” студийн удирдлагуудад эрүүгийн 86 дахь заалтын 86.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэлээ гэх мэдээ тараад байна.
Мэдээллийн алба

"100 чухал сэдэв” нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн “Herо энтертайнмент” студийн удирдлагуудад эрүүгийн 86 дахь заалтын 86.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэлээ гэх мэдээ тараад байна. Харин Улсын ерөнхий прокурорын газрын мэдээлснээр “Hero энтертайнмент” студийн холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй байгаа юм байна.
Харин ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс зарим асуудлыг тодруулахаар эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагаануудыг хийж байгаа бөгөөд нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа ажээ.










