МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Энэ онд өмчийн засаглалыг сайжруулна

Зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн өмчийн хороо, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар болон эрдэм шинжилгээний корпорациудын удирдлага зохион байгуулалт, захиргаа эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэн боловсронгуй болгож байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд өмчийн засаглалыг сайжруулна
Энэ онд өмчийн засаглалыг сайжруулна. Зураг: МҮОНРТ

Төрийн өмчийн хороо нь 2014 оныг “Өмчийн засаглалыг сайжруулах жил” болгон зарлаж, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг хэрэгжүүлэн ажиллах талаар дэд төлөвлөгөө боловсруулан батлаж, биелэлтийг ханган ажиллаж байна.

Зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн өмчийн хороо, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар болон эрдэм шинжилгээний корпорациудын удирдлага зохион байгуулалт, захиргаа эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэн боловсронгуй болгож байна.

Тухайлбал, төрийн өмчийн удирдлагын менежментийн ажлын хүрээнд УИХ, Засгийн газрын болон ТӨХ-ны тогтоол, холбогдох дүрэм журам зэрэг эрх зүйн актуудыг нэгтгэн “Эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл”, Төрийн өмчийн хорооны төрийн захиргааны ажилтнуудад зориулан 2014 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөлт, төлөвлөгөөг нэгтгэн эмхэтгэлийг тус тус хэвлүүлж, Төрийн холбогдох байгууллага албан тушаалтнуудад хүргүүлэн ажиллаж байна.

Хуваалцах