МҮОНРТ
Соёл, спорт

Д.Дорлигийн “Аав л, нутаг хоёр минь” дуу тунаж үлдлээ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадам энэ жил 29 дэх жилтэйгээ золгож байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Дорлигийн “Аав л, нутаг хоёр минь” дуу тунаж үлдлээ
Д.Дорлигийн “Аав л, нутаг хоёр минь” дуу тунаж үлдлээ. Зураг: МҮОНРТ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадам энэ жил 29 дэх жилтэйгээ золгож байна. Тус наадмын нэгийн даваа өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа болсон. Харин гала тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болно. Нэгийн даваанд 93 бүтээл өрсөлдсөнөөс 25-ыг нь кодоор шалгаруулсан билээ. Энэ даваанд хамгийн их оноо цуглуулсан бүтээлүүдийн нэг нь хөгжмийн зохиолч Д.Дорлигийн аялгуу, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханы шүлэг “Аав л, нутаг хоёр минь” дуу юм. Үүнийг БЦДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батбаатар хоолойныхоо “бяр”-ыг гайхуулж дуулсан. Мэргэжлийнхэн ч энэхүү дууг гала тоглолтоор тодруулах шилдэг таван дууны нэгээр нэрлэгдэх болов уу хэмээн таамаглаж байна. Мэргэжлийн хүмүүс цаанаа л зөнтэй байдаг даа. Ямартай ч дуунд дуртай бид хүлээж л сууя.

Хуваалцах