Беларусийн тамирчин паралимпид оролцох эрхээ хасууллаа
Рио-Де-Жанейро хотод болж байгаа зуны IV дахь удаагийн паралимпийн наадмын нээлтийн ажиллагааны ёслолд Беларусийн тамирчин Андрей Фомочкин ОХУ-ын тугийг барин алхсаныхаа төлөө паралимпид оролцох эрхээ хасууллаа.
Мэдээллийн алба

Беларусийн хөрш орон болох ОХУ-ын тамирчид допингийн шалгалтаас бүдэрч паралимпид оролцох эрхээ хасуулсан. Тухайн үед Беларусь улсын олимпийн хорооноос ОХУ-ын тамирчдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, хоёр улсын эв нэгдлийг бататгаж ОХУ-ын тугийг барьж алхахаа амласан байна.

"Маракана" цэнгэлдэх хүрээлэнд энэ амлалтыг Беларусийн хөнгөн атлетикийн бэлтгэлийн төвийн ахлагч, багийн гишүүн Андрей Фомочкин биелүүлсэн юм.
Харин Беларусийн Ерөнхийлөгч паралимпид оролцож байгаа баг тамирчдынхаа энэ үйлдлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.