МҮОНРТ
Соёл, спорт

Английн шигшээ баг тэмцээнийг орхилоо

Шөвгийн 16-гийн хамгийн сүүлийн тоглолт болох Англи, Исландын шигшээ багийн тоглолт дөнгөж сая өндөрлөлөө.

Б.
Б.Санчир

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Английн шигшээ баг тэмцээнийг орхилоо
Английн шигшээ баг тэмцээнийг орхилоо. Зураг: МҮОНРТ

Шөвгийн 16-гийн хамгийн сүүлийн тоглолт болох Англи, Исландын шигшээ багийн тоглолт дөнгөж сая өндөрлөлөө. Тоглолт эхлээд ердөө гурван минут болоход Английн шигшээ баг торгуулийн цохилт цохих эрхтэй болж багийн ахлагч Уэйн Рүүни гоол оруулсан хэдий ч Исландчууд тэр дор нь буюу 5 дахь минутад гоол оруулснаар тоглолт дахин шинээр эхэлсэн юм. Тоглолтын гурав дахь гоол ч тун хурдан орсон бөгөөд тоглолтын 18 дахь минутад Исландын шигшээ баг дахин гоол оруулснаар тоглолтыг тэргүүлж эхэлсэн.

Үүнээс хойш дахиж гоол оролгүй байсаар тоглолтын үндсэн цаг дууслаа. Ингэснээр Исландын шигшээ баг дараагийн шатанд шалгарсан бол эсэргээр Англичууд нутаг буцах боллоо.

Исландын шигшээ багийн "Үнсгэлжингийн үлгэр" хэр удаан үргэлжлэх бол...

Хуваалцах