Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:25-26-нд шилжих шөнө Сэлэнгийн баруун өмнөд, Төв аймгийн баруун хойд хэсэг, Дарханы нутгаар, 26-ний өдөр Дорнодын хойд хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:26-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

11-р сарын 25-ны 20 цагаас 11-р сарын 26-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Булганы зарим, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, өдөртөө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.1-9.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 18 хэм хүйтнээс 23 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11 хэм хүйтнээс 16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 6 хэм, бусад нутгаар 6 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9 хэм хүйтнээс 14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 9 хэм, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11 хэм хүйтнээс 13 хэм, бусад хэсгээр 6 хэм хүйтнээс 8 хэм, өдөртөө 4 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 11 хэм хүйтнээс 13 хэм, өдөртөө 6 хэм хүйтнээс 8 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 11 хэм хүйтнээс 13 хэм, өдөртөө 6 хэм хүйтнээс 8 хэм хүйтэн байна.

2026 оны 11-р сарын 27-ноос 2026 оны 12-р сарын 01-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 27-28-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын хойд, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгийн баруун, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдын нутгаар, 29-нд Баян-Өлгий, Ховдын өмнөд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 30-нд Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завхан, Архангайн өмнөд, Дундговь, Төвийн зарим, Дорнодын зүүн хэсгээр 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28 хэм хүйтнээс 33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22 хэм хүйтнээс 27 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10 хэм хүйтнээс 15 хэм, бусад нутгаар 16 хэм хүйтнээс 21 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16 хэм хүйтнээс 21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 11 хэм хүйтнээс 16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 6 хэм, бусад нутгаар 6 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн байна.

Хуваалцах