Шууд Chart

“Бөхийн сануулга”-аар цангасан үндэсний бөхийн дампуурал

2014-02-04 13:14:11

Монгол түмэн Модон морин жилдээ өнгөтэй, идтэй золгож, сайхан шинэллээ. Олон амралтын өдөр давхцаж, ажил тасалдуулсан хэрэгт оролгүй гурван өдөр ах дүү амраг садан, ахмад буурлуудтайгаа учран золголоо. Уламжлал ёсоор сар шинийн бөхийн барилдаан өнгөтэй сайхан болж, хурсан олон, Монгол түмнээ баярлуулав. Гэвч... Сайны хажуугаар саар бас дагалдаж ирдэг хойно өнөөх хүчит бөхийн барилдаанд танхайрлын шинжтэй үйлдэл дахин гарав. Одоо бүр уламжлалын нэг хэлбэр болтлоо танхайрдаг болжээ, энэ бөхчүүд.

Уржнан жилийн наадмаар  зургаагийн даваанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Аймгийн арслан Б.Пүрэвсайхан Монгол Улсын харцага Л.Пүрэвжавд амлуулан барилдаж, зодоон цохион болох шахан, харцага Л.Пүрэвжавын даваагаар өндөрлөж байлаа. Тухайн үед наадамчин олон дургүйцлээ илэрхийлж, “ноёны бөхийн нохой өшиглөлт “мода” болчих вий” гэж халаглаж байсан. Ноёны бөх гэхийн учир нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нутгийн бөх болохоор “толгойг нь илээд өнгөрөөчих биз” гэж егөөдөж байсан нь тэр бололтой.

Муу юм модон улаатай гэдэг үнэн аж. Өнгөрсөн жилийн наадмаар, эрүүдэх, шанаадах, далайж байгаад нүүрэнд нь буулгах зэргээр бөхчүүдийн балмад ааль төрөл зүйл нэмж, ил цагаандаа хэтэрхий гарсан хэрэг болж байв. Монгол бөхөөрөө дэлхийд омогшдог ард түмэн баяр наадмын сайхан уур амьсгалыг эвдэж, цол эрэмбээр илүү бөхийн өөдөөс өшиглөсөн Б.Пүрэвсайхан начинг тухайн үед ихэд буруушааж байв.
 
Тиймээс ч наадамчин олон “Б.Пүрэвсайхан гэгчийг бойтгоо танихгүй мөлхөж явахад улсын цолонд эр бяраараа хүрсэн харцагыг тэр хэн гэж бодов? Монгол бөхийн босоо цагаан хийморь тэтгэсэн зүлэг ногоон дэвжээг тэр хаанах гэж бодов?” хэмээн халаглаж байсан цаг саяхан.

Тэгвэл өнгөрсөн жилийн наадмаар Монгол улсын их баяр наадамд уржнан жил  үзүүрлэсэн, МУ-ын гарьд Д.Рагчаа дөрвийн даваанд оноолтоор таарсан аймгийн арслан Н.Адъяабаттай барилдан, унах шахсан уурандаа түүний баруун шанаанд зүүн гараараа тун хүчтэй шанаадан эр бяраа гаргаж байв. Төд удалгүй хүчит бөхийн барилдааны тавын даваанд улсын арслан Г.Эрхэмбаярт амлуулан барилдсан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын заан Б.Соронзонболд учраа бөхөө цохиод авав.

Энэ цагт Модон морин жилийн босгон дээр Сар шинийн барилдаанд  Хөвсгөл аймгийн харъяат Улсын харцага Ц.Содномдорж зургаагийн даваанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарьд Б.Гончигдамбатай барилдан, унахдаа гарьдын гарыг мушгиж, танхайрлаа. Одоо бүр Монгол бөхийн дэвжээн дээр, тэр тусмаа Цагаан сарын барилдаанаар танхайрах үйлдэл гаргадаг болжээ, манай бөхчүүд.

Энэ цагийн түүхэнд үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ Г.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргыг тийрч монгол даяар нь гайхшруулж байсан ч аварга хүний зангараг гарган ард түмэн, бөх андаасаа уучлалт хүсэж байсан базаахгүй түүх бий. Харин Б.Пүрэвсайхан гэгч залуу харцага Л.Пүрэвжавыг өшиглөчихөөд хээв нэг “сайхан барилдсан” гэж хэлээд зогсож байсан юм даг. Харин өнгөрсөн жил Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Б.Соронзонболд нар буухиаг үргэлжлүүлсэн бол энэ жил сар шинийын барилдааны танхайрлаараа Ц.Содномдорж өнгөлж эхэллээ. 
Өнгөрсөнд танхайрсан хэрэг явдлын тандан сөхвөөс Л.Пүрэвжав харцага барьц задарсан хойно мэх хийсэн нь буруутай ч шинэ начин харцагын буруутай үйлдлийг хөлийн цэцэд хандан шийдвэрлүүлж болох л байсан. Гэтэл борвины өтгөө арчиж дөнгөхгүй нялзрай хүүхэд юун түрүүнд хөл гараа сарвагануулсан.

Учраа бөхөө сайн барилдаж, барьц алдуулсны төлөө Д.Рагчаа гарьд шанаа хүртээн омогдох нь юуны учир вэ. Өвдөг шороодсон бүхэн Б.Соронзонболд шиг цохиж жанчих үйлийг хийх ёстой билүү?  Мөхөс бид чинь Монгол бөхдөө хорхойсч баяр наадмаа хүндэтгэж, баярлаж цэнгэж дадсан. Төдийлөн дүрэм журам, энэ тэрийг нь ухаж мэдэхгүй ч энгийн ойлголтоор бодоод үзэхэд эдгээр танхайрагчдын толгойг илээд өнгөрүүлж болохгүй гэж халагласаар байсан.
Угтаа бол олны нүдэн дээр ахмад цолтой бөхийг өшиглөж байгаа шинэ начингийн цолыг тэр дор нь хурааж, барилдах эрхийг нь нэг жилээс доошгүй хугацаагаар хасвал таарах, Унах шахсандаа цолоор дүү хүүхдэд гар хүрсэн, Д.Рагчаа гарьдыг бусдад дуурайл болохуйцээр гэсгээх учиртай юм шиг. Б.Соронзонболд, Ц.Содномдорж шиг жудаггүй бөхчүүдийг зүлэг ногоон дэвжээнд , олны шуугиулах онцгой барилдаанд зодоглуулахгүй байхад яадаг байсан дүрэм журам байдаг хэрэг вэ.

Төрийн тэргүүн шударга сайхан наадаж, эр бяраараа даваа ахисан бөхчүүдэд зарлиг гарган цол олгодог. Тэгвэл шударга бус үйлдэл гаргаж, түмний нүдэн дээр монгол бөхийн дэвжээг “бузар”-ласан үл бүтэх нөхдөөс зарлиг гаргаад цолоо буцааж авч болдоггүй юм болов уу гэж гайхаж сууна. Ерөнхийлөгч өршөөгөөд л, Бөхийн холбоо үл ойшоогоод өнгөрлөө гэхэд энэ цагийг эзэлсэн их хүчтнүүд сануулгаа өгөх нь дамжиггүй гэж тайтгарахаас.

“Гарьд магнай” гэж уран сайхны кинон дээр ааг омогтой жудгаар тааруу, залуу халаадаа халгаатай Жигмидэд “молиго” Очир хэрхэн сануулга өгч байсныг Монгол даяараа цээжээр шахуу мэднэ дээ. Модон морин жилийн эхний өдөр ч энэ сайхан кино телевизүүдээр олны хүртээл болоод л байсан. Тэрхүү кино шиг “Залуу бөхчүүдэд дээрэнгүй хандаж, шанаа өгдөг гарьдыг амлаж аваад барилдаж үзье. Улсын арсланг цохидог бөх аваргын өөдөөс хэрхэн далайхыг нь харъя” гэх л байх. Зүлэг ногоон дэвжээндээ “цээжинд нь цус амтагдтал” далаар нь хаях л байлгүй яав гэж бодох л юм. Гэвч бөхийн чанар муудсан, брэнд бөхчүүдгүй аймаг, сумын цолтой “жаал”ууд өнгөлөөд байгаа нь бөхийн сануулгыг болгоох бус танхайрлыг өөгшүүлэх нэгэн үүд болжээ гэж дүгнэхэд хэрэгт орохгүй л болов уу гэж бодогдох юм.

Ер нь Монгол бөхийн ёс зүй ихээхэн доройтож, элдэв хэл ам, хэрэг төвгийг ердийн үзэгдэл шиг үйлддэг болчихоод байгаа. Улсын цолтой бөхчүүд хүчин, танхай, зодоон, дээрэм, хар тамхины хэрэгт холбогдож Монгол бөхийн нэр хүндэд хар тамга дарсаар байгаа нь бодит үнэн. Ийм ч учраас ёс заншил, эрэмбэ жудгаа хамгийн их дээдлэх учиртай.
Монгол бөхийн нэр хүндийг өөд татахын төлөө, бусармаг бүхэнтэй хэрхэн тэмцэж байгаагаа Монголын бөхийн холбоо ард түмэндээ тайлагнах цаг ирсэн санагдана. Бөхөөр бизнес хийхийн тулд Японы сумо шиг нэр цэвэр, үнэ цэнэтэй авч явах нь зүйн хэрэг байх. Тэгээд ч Монгол бөхийн хөгжилд допингоос илүү аюул заналхийлж буй ёс жудгийг дээшлүүлэх тал дээр даацтай “мэх”, хатуу “гар” үгүйлэгдээд байна. Ардчиллын өнгө тунарсан энэ цаг үед Монголын бөхийн холбоонд бас шинэчлэлийн хур буулгаж орхивол яасан юм бол.

Үүнийг харин бөхөө дээдэлдэг, эрх мэдэлтэй эрхмүүд оюун санаа, ажил хэрэгтээ болгоогоосой.
Монгол бөхийн босоо цагаан хийморь өөдлөн дэвжиж, зүлэг ногоон дэвжээ ариун байх болтугай.
Нийтэлсэн: Э.Болор

“Бөхийн сануулга”-аар цангасан үндэсний бөхийн дампуурал  
Үзсэн: 10234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-02-17 14:43
sodnom saihan barilddag demjegch olon bga shuu beltgelee sn hiigeeree
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-02-06 10:00
Mongolyn Undesnii buhiin holboo mash muu ajillaj baina! Holboony udirdlagad salhi oruulah bolson!
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2014-02-05 10:40
Sodnom gej yamar yum bdiin. MGL buh bol ert uyeesee tsever ariun uv soyol bsaar irsen yum. Nusan juruudad ingej shorootoi hutgah erh bhgui shuu.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-02-05 08:09
tsol yarihaasaa judag yaridag bolmoor yum daa.
122.254.115.xxx [122.254.115.xxx] 2014-02-04 22:17
Sodnom dorjiig mash ih demjdeg bailaa. Gonchigdambig unasan baij garig ni ochood baihaar ni ysni durgui hurlee.Iim hun osdoggui ym daa.
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2014-02-04 17:19
shiitgel uguhduu ugsun shig uguhgui hudlaa dur esgesen shiitgel ugdug shu de. doping hereglesen hund l 6 sar ugch bhar yamar hereg bhav de. naadmaar doping hereglej tsol avaad uvuljinguu barildahgui bj bgaad l barildchin biz de
115.161.1.xxx [115.161.1.xxx] 2014-02-04 16:49
Gelegjamtsiin Usuhbayar gedeg yamar ch bolowsorgui tenegees anh garsan ene met huduunii mudakuud tenegee haruulaj bgaa
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-02-04 16:47
ДЭЭР ҮЕД БИД БӨХӨӨС ӨӨР ҮЗЭХ СПОРТ БАЙХГҮЙ БАЙСАН ХҮН БҮХЭН БӨХ ҮЗДЭГ БАЙЖ ОДОО БӨХ ҮЗЭЭД Ч ЯААДАГ ЮМ БӨХЧҮҮД МУУХАЙ ЗАНГАА БОЛЬСОНЫ ДАРАА ҮЗЭЦГЭЭЕ .ЕР НЬ БӨХ БАРИЛДАЖ БАЙСАН ХҮМҮҮС Л ҮЗДЭГ БАЙХ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-04 15:55
Ene boxchuud gej xarvaas novshiin umnuud. Buduuleg bolovsrolgui box uzdeggui ,
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-02-04 15:55
Sodnom bol arai dendsen shuu Buur uram hugarsan.Bohiin holboo bol sain ajilladag shuu
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2014-02-04 15:24
Үндэсний бөхөд ариун юм гэж байхаа болиод удаж байна аа. Ганцхан мөнгөөр цол агч авалцдаг явдлыг дурдахад хангалттай. Нямдорж гэдэг шуналын туламыг хар. Бөхийн өргөө нэртэй өмхий байшинд ороод л бөөлжх шахдаг. Түний хөрөнгөөр боссон энэ байшинг энэ хулгайч авч байж л салах юм байхдаа.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-02-04 15:03
Er ni xogiin sport shd e bi ogt uzdeggui

Бидэнтэй нэгдээрэй