Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Чөлөөт цаг

Халимны идэш хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халимны идэш хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
Халимны идэш хэрхэн өөрчлөгдөж байна вэ?. Зураг: МҮОНРТ

Атлантын далайн хойд хэсэгт халимны гол хоол хүнс болдог амьтдын нэг нь будааны ширхэгийн дайтай хавч юм. Каланус финмархикус хэмээх энэ жижиг хавч өөх тос ихээр нөөцөлдөг учраас халим, май загасанд илчлэг ихтэй идэш болдог аж.

Харин далайн ус дулаарах тусам зарим бүсэд энэ хавчны тархалт өөрчлөгдөж, биедээ хуримтлуулах өөх тос нь ч багасах эрсдэлтэй болсон байна.

Хавар далайн усанд бичил замаг олшроход каланус түүгээр хооллож, өөх тос нөөцөлнө.

Халим, май загас каланусаар хооллодог бол май загасыг сагамхай, туна загас, далайн хав зэрэг амьтан иддэг. Ингэж бичил замгаас авсан шим тэжээл далайн олон амьтанд дамждаг.

АНУ-ын зүүн хойд эргийн Мэний буланд хийсэн судалгаагаар каланусын оронд өөр төрлийн, биеэр жижиг хавч хамгийн элбэг болжээ. Усны температур цаашид нэмэгдвэл каланус тус буланд өсөж үржихэд хүндрэлтэй болж, тоо толгой нь эрс цөөрч болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Усны дулаан каланусын өөх тосны нөөцөд хэрхэн нөлөөлдгийг 2026 онд нийтэлсэн туршилтаар мөн шалгажээ. Ижил төрлийн бичил замгаар хооллосон хавчнуудыг харьцуулахад усны температурыг хоёр хэмээр нэмэгдүүлэхэд хуримтлуулсан өөх тосны хэмжээ зарим нөхцөлд долоо дахин бага байв.

Энэ нь далайн усны дулаарал идэш болох амьтдын тоо толгойгоос гадна нэг бүрээс нь авах илчлэгт ч нөлөөлж болохыг харуулж байна.

Зургийн цомог

5 зураг

Хуваалцах