МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ОХУ-ын Алтайн хязгаарын Хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ОХУ-ын Алтайн хязгаарын Хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ОХУ-ын Алтайн хязгаарын Хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ОХУ-ын Алтайн хязгаарын Хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар хүнсний баталгаат байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдийг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгийг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Цагаан алт", “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Атар-4” зэрэг Үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн амжилттай хэрэгжиж байгааг онцоллоо.

ОХУ-ын Алтайн хязгаарын Хөдөө аж ахуйн сайд Сергей Анатольевич Межин хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар тодорхой саналууд хэлэв. Тухайлбал, ОХУ-ын Алтайн хязгаараас Монгол Улсад үр тариа, улаанбуудай, гурил, гурилан бүтээгдэхүүн, ургамлын тос, малын тэжээл нийлүүлэх сонирхлоо илэрхийлэв. Мөн Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалд зохицон үр тарианы сорт гарган авах, Алтайн хязгаарт мал эмнэлэг, үр тариа зэрэг хөдөө аж ахуйн чиглэлээр оюутан сургах, боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах боломжтой гэлээ.

Талууд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл, боломжуудын талаар санал солилцож, өмнө нь байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны замын зураг, төлөвлөгөөг гаргахаар боллоо.

бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах