МҮОНРТ
ШУУРХАЙУлаанбаатар хот, 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянах тогтолцоо бүрдлээ
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

09-р сарын 06-ны 20 цагаас 09-р сарын 07-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.

6-7-нд шилжих шөнө Өмнөговийн ихэнх сумд, Говь-Алтай, Дорноговийн өмнөд сумдын нутгаар, 7-ны өдөр Говь-Алтай, Архангайн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи:Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 3 хэм хүйтнээс 8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3 хэм хйүтнээс 2 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгороор 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө сэрүүсэж 2 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө сэрүүсэж 1 хэм хүйтнээс 3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

2026 оны 09-р сарын 08-наас 2026 оны 09-р сарын 12-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

08-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөлийн зарим сумд, Архангайн ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы хойд сумдын нутгаар, 08-09-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 09-ний өдөр Дундговь, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговь, Сүхбаатарын хойд сумдын нутгаар, 10, 11-ний өдөр Ховд, Говь-Алтайн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 3 градус хүйтнээс 8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Хуваалцах