ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:25-28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээийн нутгаар салхитай байна.
10-р сарын 24-ний 20 цагаас 10-р сарын 25-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 24-25-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар, 25-ны өдөр Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи:Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 19 хэм хүйтнээс 24 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр 15 хэм хүйтнээс 20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 6 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6 хэм хүйтнээс 11 хэм, бусад нутгаар 10 хэм хүйтнээс 15 хэм хүйтэн, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 6 хэм хүйтнээс 11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 7 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16 хэмийн хүйтнээс 18 хэм, бусад хэсгээр 10 хэм хүйтнээс 12 хэм, өдөртөө 0 хэмээс 2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 15 хэм хүйтнээс 17 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэмдулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 19 хэм хүйтнээс 21 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 5 хэм хүйтэн байна.
2026 оны 10-р сарын 26-наас 2026 оны 10-р сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Төв аймгийн зүүн хойд сумдаар, 28-нд Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдаар 0.0-1.0 мм, 29-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим, Хэнтий, Дорнодын хойд сумдаар 0.0-2.0 мм цас орно. Салхи 26-27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 23 хэм хүйтнээс 28хэм, өдөртөө 7 хэм хүйтнээс 12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16 хэм хүйтнээс 21 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэмдулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7 хэм хүйтнээс 12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэмдулаан, бусад нутгаар шөнөдөө 11 хэм хүйтнээс 16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.


















