Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
Мэдээллийн алба

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Нийтийн тээврийн бодлогын газартай хамтран Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур чиглэлийн Х:17 автобусыг Цонжин болдог орчимд зогсоох (урд, хойд) зогсоолын тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид "Тэнгэр плаза"-аас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна.
Дээрх чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны есдүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр болов.
Х:17 чиглэлийн автобус нь том хүн 10000 төгрөг, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих боломжтой аж.
Мөн ирэх жил автобусны буудлын байгууламжийг бий болгох ажлыг хийхээр төлөвлөсөн байна.


















