Шууд Chart

Ж.Амарсанаа: С вирусын эмийг дангаар нь хэрэглэвэл 40-50, өөр эмтэй хавсарч хэрэглэвэл 95-100 хувийн үр дүнтэй

2015-02-13 13:54:14

Монгол Улс элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт бичигддэг. Тэрхүү өвчнийг даамжруулж, хүндрүүлдэг элэгний С вирус устгах эм тун удахгүй манай улсад орж ирэх гэж байгаатай холбогдуулан энэ удаагийнхаа “Редакцийн зочин” буланд Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанааг урилаа. Тэрбээр энэхүү эмийг Монголд оруулж ирэх ажлыг эхлүүлсэн юм. 

-Элэгний С вирусын талаар ярихын өмнө манай улсын иргэдийн нас баралтын гол шалтгаан нь юу байдаг талаар асуумаар байна?
-Хүний эрүүл мэндэд хамгийн чухал хоёр асуудал байдаг л даа. Нэг нь өвчлөл, нөгөөх нь нас баралт. Энэ хоёр аль, аль нь бага байвал сайн. Монголын ард түмний өвчлөл нас, баралтыг яаж бууруулах вэ гэдэгт Эрүүл мэнд, спортын яам л онцгой анхаарах ёстой. Би энэ яаманд хоёр жил гаруй хугацаанд ажиллахдаа Монголын ард түмнийг дээрх хоёр аюулаас хэрхэн хол байлгах вэ, яаж нас баралтыг бууруулах вэ, монгол хүний дундаж наслалтыг хэрхэн уртасгах вэ гэдэгт анхаарч ажилласан.  

Манай улсын хувьд нас баралтын хамгийн гол шалтгаан нь зүрх судасны өвчин байдаг. Хоёрдугаарт, хорт хавдар ордог. Зүрх судасны өвчлөлийг багасгахын тулд амьдралын зөв дадал зуршил буюу хоол хүнсний зөв дэглэм, хөдөлгөөний хэвийн байдлыг хангаж байх хэрэгтэй. Зүрх судасны өвчинд хамгийн их нөлөөлдөг хоол хүнсэнд давс, өөх тосны хэт их хэрэглээ ордог. Үүнийг яаж бууруулах вэ гэдэгт толгойгоо их гашилгадаг байсан л даа. Зүрх судасны өвчлөлийг бууруулахын тулд өөх тос, давсны хэрэглээгээ багасгахыг ард түмэнд уриалж, уриалга гаргаж байсан. Та бүхэн мэдэж байгаа байх. Ялангуяа нийтийн  хоол, хүнсний үйлдвэрлэгчид, үйлчилгээний байгууллагууд, гуанз, ресторануудын хоолны цэсэн дэх өөх, тосны хэмжээг хянадаг болъё. Хоолны цэсэн дээр калорийг нь бичдэг болъё. Ингэж байж монголчууд маань эрүүл хүнс хэрэглэдэг болох юм байна гэдгийг ойлгосон. Одоо бол хоол хүнснийхээ стандартад өөрчлөлт оруулах ажил л үлдсэн.

Нас баралтын хоёрдугаар том шалтгаанд элэгний өвчлөл, хорт хавдар орж байна. Яагаад элэгний өвчлөлийг онцлож байгаа вэ гэхээр манай оронд нийт хорт хавдрын 44 хувь нь элэгний хорт хавдар байдаг. 2014 оны Монгол дахь өвчлөлийн статистикийг харахад хорт хавдрын 37 хувийг элэгний хорт хавдар эзэлсэн байна. Дэлхийн аль ч оронд ганцхан төрлийн хавдар дангаараа 37 хувь эзлэх нь ховор л доо. Дараа нь ходоодны хорт хавдар орсон байна. Эдгээртэй тэмцэхийн тулд өвчлөл үүсгэж байгаа гол шалтгааныг нь бууруулах ёстой юм. 

-Элэгний хорт хавдрын шалтгаан нь юу байдаг вэ?
-Элэгний хорт хавдар үүсэхэд С,  В вирус, архи, тамхины хэт их хэрэглээ гэсэн гурван гол шалтгаан нөлөөлдөг. Тэгвэл нийт шалтгааны бараг 90 хувийг элэгний В,С вирус эзэлдэг. Үлдсэн 5-10 хувийг архи, согтууруулах ундаанаас үүсэлтэй элэгний хорт хавдар гэж олон улсын судлаачид ч үздэг. Тэгэхлээр элэгний В, С вирусыг бууруулж чадах юм бол элэгний хорт хавдрын 90 хувийг нь зогсоох боломж байна. Ингэснээр монголчуудын дундаж наслалт уртасна. Хоёрдугаарт, нийт хорт хавдрын бараг 37 хувь байхгүй болох боломжтой. Үүнийг бууруулах амаргүй. Элэгний В вирус тийм амархан эдгэрдэг өвчин биш л дээ. Хамгийн орчин үеийн хамгийн сайн эмчилгээг хийхэд л гурван хувь нь эдгэрдэг. 97 хувь нь архаг чигээрээ, өөрөөр хэлбэл, вирустай үлддэг. Үүний шалтгаан нь элэгний В вирусын өөрийнх нь ген, вирусын амьдралынх нь циклээс их шалтгаалж байгаа юм. В вирусын нэг онцлог нь өөрийнхөө генийг хүний эсийн ген рүү оруулчихдаг. Тэгэхээр эсээс вирусыг салгаж авахад маш хэцүү. Тэр технологи, эмчилгээ байхгүй. Гэхдээ В вирустай тэмцэхэд нэг давуу тал нь юу вэ гэвэл Монгол Улс В вирусын эсрэг урьдчилан сэргийлэх вакциныг тогтмол хэрэглэж байгаа. Энэ бол хамгийн үр дүнтэй, хямд, сайн арга. Орчин үед ялангуяа 1990-ээд оноос хойш төрсөн хүүхдүүдийн олонх нь В вирусгүй. Харин 1990-ээд оноос өмнө төрсөн хүүхдүүдэд эхээс урагт дамжсан халдварууд элбэг тохиолддог. Түүний үр дагаврууд нь одоо гарч ирээд элэгний хавдар, элэгний хатуурал гэх мэт өвчнүүдийг үүсгээд байна л даа. В вирусыг эмчлэх орчин үеийн маш олон эм гарч ирж байна. Тэр эмнүүд вирусын үржлийг болоод халдварыг зогсоодог, элгийг эрүүлжүүлдэг эмнүүд юм. Түүнээс биш бүрэн устгадаг эм биш. Гэхдээ вирусын үржил, үрэвсэл, хатуурлыг бууруулах маш өндөр чадвартай.

Гэхдээ цаана нь вирус байж л байгаа гэсэн үг. Гэтэл С вирусын тухайд эмчилгээгээр бүрэн устгах боломжтой.  Яагаад гэвэл С вирус бүтэц, генийн хувьд рибонуклейн хүчил буюу хүний эсийн генээс их ялгаатай. Тиймээс тэр вирус ямар нэг байдлаар бүрэн эдгэрэхийн аргагүй болтол хүний биед шигдэж чаддаггүй. Тэр утгаараа С вирус бол бүтцийн хувьд энгийн, устгахад хялбар. 

-В вирусын эсрэг вакцин байхад яагаад С вирусын вакцин гэж байдаггүй юм бэ?
-С вирусын вакцин судлагдсан хэвээр л байна. Бараг 25 жил судлаж байна. С вирус маш богино хугацаанд өөрийнхөө генийг өөрчилж байдаг нь судалгааны ажилд нэлээд хүндрэл учруулдаг. Нэг вакцин гарахаар түүнд дорхноо дасан зохицоод өөрийнхөө генийг өөрчилчихдөг. Тэгэхээр нөгөө вакцин үйлчлэхгүй болдог. Тиймээс С вирусын вакцин одоог хүртэл амжилт олоогүй байна. Маш өндөр үнэтэй ганц нэг вакцины асуудал яригдаж байгаа. Хэрвээ тэр хямдраад ороод ирвэл боломжтой. Гэхдээ дэлхий нийтээрээ С вирусын вакцин гэхээсээ илүү эмчилгээ рүү хандчихлаа л даа. Яагаад гэхээр вакцин оруулж ирэх гэсээр байтал С вирусыг бүрэн  устгадаг эмнүүд гарч ирж байна. Энэ эмнүүд гэнэт гараад ирсэн юм биш. Элэгний С вирусыг 1989 онд анх илрүүлсэн. Түүнээс хойш С вирусыг лабораторийн түвшинд үржүүлэх технологи нэвтэртлээ их удсан юм. 10 гаруй жилийн дараа буюу 2000-аад оны эхээр лабораторийн түвшинд анх репликон гэж С вирусын генээс вирусыг лабораторийн түвшинд бүтээгээд түүнийгээ үржүүлдэг тэрхүү технологийг бий болгосон юм. 2000-аад оны дундаас элэгний С вирусын судалгаа маш эрчимтэй явагдаж эхэлсэн. Тодруулбал, 2005-2006 он юм байна.

-Элэгний С вирус устгадаг эмийг оруулж ирэхээр боллоо. Таны хувьд энэ ажлыг эхлүүлсэн хамгийн гол хүн гэж боддог?
-С вирусын судалгаа лабораторийн түвшинд явагддаг болсноос хойш одоо л үр дүн нь харагдаж эхэллээ. Лабораторийн түвшинд судалгаа хийх маш сайн боломж бүрдсэний дүнд одоо энэ шинээр яригдаад байгаа элэгний С вирусын эмнүүд зах зээлд гарч ирэх гээд хүлээгдэж байна. Нийтдээ элэгний С вирусын 30-40 төрлийн шинэ эм одоо дэлхийн зах зээл рүү гарах гээд зарим нь бүртгэгдэж дуусаад, зарим нь одоо бүртгэгдэх шатандаа явж байна. Ерөнхийдөө элэгний вирусын эм гэлтгүй эмний судалгаа бол гурван үе шаттай явагддаг. Гуравдугаар үе шатаа даваад зах зээлд гарч эхэлдэг. Тэгэхээр дээр хэлсэн 30-40 төрлийн С вирусын эм болоод эмчилгээнээс хамгийн үр дүн сайтай нь бидний оруулж ирэх гэж байгаа “Sofosbuvir” гэдэг эм юм. Шинжлэх ухааны нэр нь “Sofosbuvir”, арилжааны нэр нь “Совалди”. Би энэ эмийг Монгол Улсад яаралтай оруулах шаардлага байна гэсэн байр суурийг Эрүүл мэндийн яаманд байхдаа барьж байсан юм. Тухайн үед элэгний С вирусын хамгийн үр дүн сайтай эм байсан. Гэхдээ нэг зүйлийг ард түмэн, зарим хүмүүс буруу ойлгоод байх шиг байна. Энэ эм орж ирээд л маргааш нь элэгний С вирусын асуудал шийдэгдэх юм биш.

Энэ эм дангаараа үр дүн сайтай юу гэвэл бас тийм биш. Дангаар нь хэрэглэхэд 40-50 хувийн үр дүн гарна. Өөр эмтэй хавсраад хэрэглэх юм бол 95-100 хувийн үр дүн гарах боломжтой. Ямар ч байсан энэ эм ороод ирчихсэн байхад хавсарч хэрэглэх эм нь араас нь орж ирнэ. Энэ эм бүртгэгдээгүй байхад хавсарч эмчлэх тухай яриад ч хэрэггүй. Тийм учраас хамгийн эхний, хамгийн чухал ажил бол энэ эмийг бүртгүүлэх байсан. За тэгээд нэлээд улстөржилт, хэрүүл маргаан явсны эцэст нэг юм бүртгэгдлээ л дээ. Гэхдээ би яаманд байхдаа ямар зарчим барьж байсан бэ гэхээр эмийг бүртгэхээс өмнө элэгний С вирустай хэрхэн тэмцэх юм бэ. Тэмцэх хөтөлбөрийнхөө асуудлыг тодорхой болгоё. Тэгээд элэгний С вирусын эсрэг үндэсний хөтөлбөр гэдэг зүйлийг санаачлаад явж байсан. Харамсалтай нь Шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноос хойш энэ ажил дундаасаа зогслоо. Гэхдээ бүрэн гүйцэд ингээд зогсоочихгүй байх. Би ажлаа өгөхдөө Г.Шийлэгдамба сайдад энэ хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлээрэй гэж хэлсэн. Манай шинэ сайд үүнийг анхааралдаа авсан байх. Г.Шийлэгдамба сайдын хувьд ажлаа аваад тун удаагүй байхдаа энэ эмийг бүртгэх журманд өөрчлөлт орууллаа. Энэ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж авлаа. Энэ нь Монголын ард түмэнд хэмжээлшгүй их буянтай ажил болсон.

Дэлхийн хэмжээний томоохон эмийн компаниуд нэг нэгнийхээ үйл ажиллагааг ажиглаад байж байдаг. Тэр эмийн компаниуд Монголыг  ч бас ажиглаж байгаа. Монгол Улс элэгний В, С вирустай. Энэ чиглэлийн эм, эмчилгээг оруулах сонирхол байна уу, үгүй юу. Мөн энэ эмийг бүртгэж авах нь уу, үгүй юу гээд харж байгаа. Одоо энэ эмийг бүртгээд авчихлаа гэхэд бусад компаниуд “Монгол орон төрийн бодлогоороо дэмждэг юм байна” гэж хүлээж авна. Ингэснээр нөгөө яриад байгаа 30-40 эмийг Монголд оруулаад ирнэ. Эхнийх нь эмийг оруулахгүй хаачих юм бол бусад нь айгаад “Монгол их найдваргүй, хүнд сурталтай юм байна” гээд сонирхол нь буурчихдаг. Дэлхийн зах зээлийн аяс, хөдөлгөөн ийм байдаг. Уул уурхайн гадаадын хөрөнгө оруулалт ч гэсэн адилхан шүү дээ. Тийм учраас эмийг бүртгэсэн асуудал бол маш их юмны эхлэл боллоо. Г.Шийлэгдамба сайдад баяр хүргэе. Хамгийн гол нь зогсож болохгүй шүү гэдгийг сануулъя. 

-Г.Шийлэгдамба сайд энэ эмийг бүртгэх шийдвэр гаргалаа. Өмнө нь Н.Удвал сайд Эрүүл мэндийн байнгын хорооны хурал дээр “Манай дэд сайд хямдхан эмийг үнэтэй оруулж ирэх гээд байна” гэж эсэргүүцэж байсныг санаж байна. Яагаад ийм бодлогын түвшний юмыг тэгж эсэргүүцээд байсан юм бол... ?
-Би тэр хариуцлагагүй мэдэгдэлд нь их харамсдаг юм. Нэгдүгээрт, улстөрчийн хувьд миний нэр хүндэд их увайгүй байдлаар халдсан үйлдэл болсон. Тэгээд дараа нь би хэвлэл мэдээллээр тодорхой хэмжээнд хариу мэдээлэл өгсөн. Би дахин хэвлэл мэдээллээр улстөржүүлж яримааргүй байна. Гэхдээ Н.Удвал сайдад тодорхой хэмжээний буруу мэдээллийг өгсөн хүмүүс байсан юм болов уу гэж би харж байсан. Яг баталгаатай мэдэхгүй байна. Н.Удвал сайдын хувьд тухайн үед энэ эмний талаар бодит мэдээллийг нь авах бүрэн боломж нээлттэй байсан. Тэрхүү ташаа мэдээллийг санаатай тэгж хэлсэн үү, санамсаргүй хэлсэн үү гэдгийг шүүх, цагдаагийн байгууллага ялгаад өгөх байх. Энэ талаар би нэмэлт мэдээлэл хэлээд байх нь илүүц байна. Ганцхан юмыг л манай ард түмэн ойлгох ёстой.

Элэгний С вирусын эм манайд онцгой хямдарч орж ирж байгаа. Үүний төлөө Монголын Засгийн газар, ЭМЯ тухайн үедээ идэвхийлэн ажилласан. Би бүр зорьж очоод нөгөө компанитай нь уулзаад “Манай Монгол Улсад элэгний С вирусын асуудал маш хүнд байна. Танай Америкад зарж байгаа эмийг манай ард түмэн яагаад ч дийлэхгүй. Амьжиргааны түвшин доогуур учраас та бүхэн тэр хямдруулж нийлүүлдэг хөтөлбөртөө оруулж өгөөч ээ” гэж гуйсан. Үүний хүрээнд тэд ямар нөхцөлийг бидэнд санал болгосон бэ гэхээр “Энэ эмний сарын эмчилгээ буюу нэг сав нь 300 доллар болно. Гурван сарын эмчилгээ 900 доллар болох юм. Зургаан сарын эмчилгээ 1800 доллар болно. Ийм байдлаар үнэлж өгье. Харин гуравдагч орон руу алдаж болохгүй шүү” гэсэн.

-Вирусыг хэдий хэр хугацаанд эмчлэх вэ? 
-Вирусын төрөл нь янз янзын эмчилгээний хугацаатай. Монголд байгаа С вирусын төрөл нь нэгийн В төрлийн  генотиптой. Тийм учраас арай урт хугацаагаар хэрэглэгдэх болов уу гэж үзэж байгаа юм. Үүнийг өвчтөнийхөө биеийн байдлыг харж байгаад гурав, эсвэл зургаан сар уух уу гэдгийг эмч шийдэх ёстой.  

Гэхдээ ерөнхийдөө дэлхий нийтийн судалгаанаас харахад ихэвчлэн 3-6 сарын курс эмчилгээ шаардагдаж байгаа. Тэр нь вирусын төрлөөс хамаарна. С вирус дотроо зургаан төрөлтэй. Харин монголчуудын хувьд нийт С вирустай хүмүүсийн 98 хувь нь 1В төрлийн генотиптой байгаа юм. Ер нь энгийнээр ойлгоход нэг сарын эмчилгээ 300 доллар гээд ойлгож болно. Энд нэг их будилаад байх зүйл байхгүй.

-Заавал өөр эмтэй хавсарч хэрэглэх шаардлагатай юм уу. Энэ хоёр эмийг худалдаж авсантай дүйцэхүйц үнээр худалдаж авах, дангаар нь хэрэглэж болох өөр сайн эм байхгүй юу?
-“Sofosbuvir” эмийн хувьд заавал хавсарч хэрэглэнэ. Дангаараа 40-50 хувийн үр дүн өгнө.  Хавсарч хэрэглэвэл 95-100 хувь үр дүн өгнө. Тэгэхээр энэ эмтэй хавсарч хэрэглэх боломжтой хоёрхон эм байна. Нэг нь “Пегинтерферон” гээд тариа байгаа. Энэ айхтар үнэтэй. Гаж нөлөө ихтэй тариа.  Нөгөөх нь “Рибавирин” хэмээх эм. Энэ эмтэй хавсраад хэрэглэхэд 76 хувийн үр дүнтэй. 
Жишээ нь, вирусын халдвар аваад удаагүй, элэгний үйл ажиллагаа нь хэвийн, үрэвсэл багатай хүмүүс заавал одоо эмчлүүлэх хэрэггүй.

Жаахан хүлээхэд үр дүн өндөртэй өөр эмнүүд аяндаа араас нь ороод ирнэ. Гэтэл өвчин нэлээд даамжирсан, би нэг сар ч хүлээмээргүй байна гэсэн хүнд өвчтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд нэг өдрийн өмнө ч болсон эмчилгээнд орох шаардлагатай. Би эмч хүний хувьд өнөөгийн нөхцөлд тэр хүмүүсийг “Sofosbuvir”, “Рибавирин” хосолсон, 76 хувийн үр дүнтэй эмчилгээнд хамрагдахыг санал болгоно. Харин нас залуу, өвчин нь хөнгөн хүмүүс жаахан хүлээх хэрэгтэй. Цаана чинь 95-100 хувийн үр дүнтэй эмчилгээ орж ирэх гэж байна гэж хэлнэ. Дараа нь 3D эмчилгээ гээд гурвалсан эмчилгээ орж ирэх гэж байна. Тэр бол бас 95-100 хувийн үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, үр дүн сайтай олон сайхан эмчилгээ орж ирэх гэж байна. Ийм байхад үр дүн багатай эмчилгээнд яарах хэрэггүй гэж хэлэх гээд байна. Харин яарах хүмүүс нь яарах хэрэгтэй.

-“Sofosbuvir”-ыг оруулж ирэх ажлын хэсэгт та байгаа юу?
-Би ЭМЯ-нд байхдаа хөтөлбөрийн төсөл дотор тусгаад өгчихсөн. Цаашид ийм ийм эмчилгээний араас яамны мэргэжилтнүүд явж хөөцөлдөх ёстой. Энэ эмийг энэ эмтэй хавсраад хэрэглэх ийм хувилбарууд байна гэдгийг тусгаад өгчихсөн. Эдгээр эмчилгээг Монгол Улсад маш түргэн оруулж ирэхэд манай яам ажиллах ёстой гэж тусгаж өгсөн. Түүнийг одоо Эрүүл мэнд, спортын яамныхан уншиж, хараад хэрэгжүүлэх хэрэгтэй. Харж байгаа байх гэж найдаж байна. 

-Элэгний В, С вирус хоёулангаар нь өвчилсөн хүмүүс энэ эмийг хэрэглэж болох уу?
-Элэгний В вирусын эмчилгээ манай улсад орж ирээд их удаж байгаа. Ер нь үр дүнтэй тавхан эм байна. Интерферон гэдэг тариаг оруулах юм бол зургаа болно. Дурдвал Ламвүдин /Хамгийн анх Монголд орж ирсэн. Эмийн дасал их үүсгэж, үр дүнгээ хурдан алддаг сул талтай/, Адефовир, Телбивүдин, Тенофовир, Ентекавир гэх таван эм байгаа. Эдгээрээс Тенофовир, Ентекавир хоёр бол элэгний В вируст маш үр дүнтэй хэрэглэгддэг.

Ганцхан зүйлийг л зөв ойлгох хэрэгтэй. Вирус бүрэн устдаггүй. Ууж байх явцад вирус нь арилж болно, уухаа болиход гарч ирнэ. Яагаад эмч нар одоог хүртэл санал болгоод байна вэ гэвэл элэгний үйл ажиллагаа сэргэдэг, үрэвсэл нь дарагддаг, хатуурал нь зөөлөрдөг учраас тэр. Явж явж элэгний архаг вирустай хүн вирусээс болж нас бардаггүй шүү дээ. Элэгний хавдар, хатуурал хоёроос л болж нас бардаг. Харин цочмог вируст үрэвслээс болж нас барах тохиолдол хааяа байдаг.

-Монголдоо анх удаа элэгний В, С вирус тоолдог лаборатори байгуулснаа аль ч цаг үед бахархаж ярина-

-Энэ эмийг бизнесийн зорилгоор олон байгууллага оруулж ирэх боломж байгаа юу. Та хувийн элэгний лабораторитой. Зарим хүн таныг өөрийнхөө бизнест зориулж энэ эмийг оруулж ирж байна гэж хардаад байгаа?
-Элэгний төв лаборатори одоо ч ажиллаж байгаа. Миний хувьд улс төрд орсноос хойш энэ компанийг бусад хувьцаа эзэмшигч нарт нь шилжүүлсэн.

Би 2008 онд эх орондоо ирээд элэгний С вирус тоолдог “Happy Veritas” лабораторийг анх байгуулж байсан. Яагаад гэхээр элэгний чиглэлээр Японд найман жил суралцсан, үргэлжлүүлээд хорт хавдрын чиглэлээр Харвардын их сургуульд ажиллаж, багшилж байсан. Тэгээд Монголдоо ирээд элэгний эмчээр ажилд орох гэсэн чинь Хавдар судлалын үндэсний төв намайг ажилд аваагүй. Тухайн үед тус төвийн дарга байсан хүн надад “Уучлаарай орон тоо байхгүй байна” гэж хэлсэн л дээ. Тэгэхээр нь би хувиараа элэгний эмчээр ажиллая гэж бодсон. Тэгсэн элэгний В, С вирус тоолдог эмнэлэг тэр үед байгаагүй. Уг нь би элэгнийхээ чиглэлээр ажиллаж, хүмүүсээ эмчилмээр байдаг. Гэтэл лаборатори нь байхгүй болохоор эмчилгээнийхээ үр дүнг хянаж чадахгүй болчихож байгаа юм. Эмчилгээний үр дүнг хянаж чадахгүй бол ямар ч сайн эмч байлаа ч миний эмчилгээ үр дүнтэй гэж хэлэх боломжгүй. Эмчилгээ хийсний дараа элгэнд байсан вирус 3000, 300 боллоо, эсвэл 0 боллоо гэдгийг лабораторийн шинжилгээ байхгүй бол хянах ямар ч боломжгүй.

Дэлхийн жишиг л ийм байдаг. Тийм учраас энэ чиглэлээр лаборатори байгуулахгүй бол болохгүй юм байна, бусдыг хараад бүтэхгүй юм байна гэх бодол тэр үед төрж байсан. Тэгээд л хөрөнгө босгоод Монголдоо анх удаа энэ  лабораторийг байгуулж байлаа.  Тэр үед манай монголчууд элэгний В, С вирус тоолуулах гээд гадаад руу өндөр үнэтэй эмчилгээнд явдаг байсан юм шүү. Тухайн үед нэг иргэнээс замын зардалд 1000 доллар, дээр нь вирус тоолуулахад 200 доллар буюу нийт 1200 доллар төлж гадаадад вирус тоолуулдаг байсан. Зургаан жилийн өмнө энэ салбар ямар байсныг хүмүүс бараг санахгүй болчихож. Яг л тийм байсан юм шүү. Харин манай лаборатори байгуулагдаад элэгний вирусыг 50 мянган төгрөгөөр тоолж, В вирусыг нь 40 мянган төгрөгөөр тоолдог болсон. Энэ бол дэвшил. Би аль ч цаг үед бахархаж хэлнэ. Монголдоо анх удаа элэгний В, С вирус тоолдог лабораторийг байгуулж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан гэж хойч үедээ ам бардам хэлнэ. Үүний ачаар Монгол Улсаас гадаад улс руу урсах байсан маш их валютын урсгал саарсан юм шүү. Энэ шинэ технологийг хөгжүүлэхийн тулд би маш их хөдөлмөрлөсөн. Одоо С вирусыг Монголд устгавал иймэрхүү вирусын лабораториуд дампуурч таарна. Тэрэнд би санаа зовдоггүй. Ард түмэн л вирусаас салах нь чухал.

Монголд нэн шаардлагатай байгаа эмүүдийг зарим хувийн компани оруулж ирдэг. Бизнесийн ч бай, бизнесийн бус ч бай тэр эмийг ямар компани оруулж ирэх нь чухал биш. Монголд орж ирээд манай иргэд худалдаж авахад болохуйц үнэ ханштай худалдаалагдаж байхад л болно.

-Тухайн үед В вирусын хувьд ч эмчлэх нөөц бололцоо дутагдалтай байсан гэж сонссон?
-Элэгний лаборатори байгуулчихаад вирусыг эмчлэх гэсэн чинь Монгол Улсад энэ вирусыг эмчилдэг эм нь байхгүй байсан. Ламивудин гэх эм л байсан. Бусад хамгийн сайн гэгддэг эмүүд байгаагүй. Тэгэхээр нь В вирусын эсрэг Тенофовир гэдэг маш сайн эмийг Монголд оруулж ирэхийн тулд ажиллаж эхэлсэн. Тэр эм одоо бүртгэгдсэн. Нэлээн хүнд суртал, цаг хугацаа алдаж байж л бүртгэгдсэн. Тухайн үед би өөрийгөө Эрүүл мэндийн дэд сайд болно, улс төрд орно гэж зүүдлээгүй юм шүү. Энэ өвчнөөр шаналж байгаа хүмүүст тусалчих юмсан, өвчнийг нь эдгээчих юм сан л гэж бодож байсан.

Одоо элэгний С вирус гээд л улстөржөөд элдвээр хардаад л байна. Ингэх ямар ч шаардлага байхгүй. Тэр вирусын эмийг Монголд оруулж зарах гээд байгаа “Омбол” гэдэг компани намайг дэд сайд болохоос өмнө, лаборатори ч байгуулахаас ч өмнө  байсан л компани. Энэ компани бизнесийнхээ голдирлоор энэ эмийг оруулж ирж байгаа. Үүнийг Амарсанаатай холбоод байх шаардлага байхгүй. Яагаад би Монголын ард түмнийхээ төлөө хичээж зүтгэсний төлөө нэр төрөөрөө бас хохирох ёстой гэж... Монголд ажил хийхээр л  хардаад эхэлдэг. 

-Оны өмнөхөн “Оном” сантай холбоотой шүүхийн асуудал яригдаж байсан. Энэ талаар тодруулбал?
-Миний бие “Оном” санг шүүхэд өгсөн зүйл байхгүй. Ноцтой маргааны асуудал ч байхгүй. Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. “Оном” сан ч бай, Амарсанаа ч бай, Эрүүл мэндийн яам ч бай бүгдээрээ нэг зорилготой ажиллаж байгаа. Тэр нь Монголд элэгний В, С вирусыг байхгүй болгочихоё. Энэ асуудлыг шийдчихье л гэж яваа. Зорилго нэгтэй хүмүүсээ буруутгаад байх хэрэггүй. Би Эрүүл мэндийн яаманд байхдаа нэг зүйл дээр сануулга өгсөн юм, тэдэнд. “Оном” сангийн хүмүүс төлбөртэй утсаар хүмүүсийг эмчилгээнд бүртгэж аваад, тэрийгээ Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр мэтээр танилцуулаад байна гэж манай яаман дээр яригдсан. Тиймээс үүнийг шалгаад өгөөч ээ гэх албан хүсэлтийг Цагдаагийн байгууллагад өгсөн. Мөнгөө төлөөд бүртгүүлж байгаа хүмүүс эмчилгээнд найдвартай хамрагдаж чадахгүй бол сүүлд нь олныг хамарсан үймээн болох вий гэж болгоомжилсон хэрэг. Тийм тохиолдолд тэр сангийн хүмүүс өөрсдөө л буруудна шүү дээ.

-Тэгээд шалгасан уу. Ямар хариу өгсөн бэ?
-Мэдэхгүй. Гэхдээ эмч, өвчтөн, төр, төрийн бус байгууллага бид бүгд нэг зорилготой учраас хамтарч ажиллах нь зүйтэй шүү дээ.

-В, С вирусын эмчилгээнүүд хоорондоо харшлах тохиолдол байх уу?
-Хоорондоо харшлах зүйл бараг байхгүй. Гэхдээ эмчилгээ нь тэс өөр. В, С вируст хоёуланд нь нөлөөлдөг эмчилгээ гэвэл цор ганц л байна. Тэр нь Пегинтерферон гэдэг эмчилгээ. Энэ эмчилгээ В  вируст 63 хувийн үр дүнтэй, С вирустай монгол хүнд бол Рибавиринтэй хавсраад 60-70 хувийн үр дүнтэй үйлчилдэг эмчилгээ байгаа. Гэхдээ нэг зовлонтой нь өндөр үнэтэй, асар их гаж нөлөөтэй. С вирусын эмчилгээнд орж байгаа хүмүүс бол хавдрын химийн эмчилгээнд орж байгаатай л төстэй гаж үр дүнгүүд илэрдэг. Үс унаж, дотор муухайрч, бөөлжих гэх мэт гаж үзэгдлүүд гардаг. Тиймээс дэлхий даяараа Пегинтерферонгүйгээр С вирусыг устгадаг болцгооё гэж зориод байна. Энэ чиглэл рүү ч явж байна. Энэ нь ч зөв. Ийм хүнд хэцүү эмчилгээ хийлгэн байж вирусгүй болно гэдэг өвчтөн, эмч хоёрт аль альд нь маш хэцүү.

-С вирус эмчлэх эмийн тухайд хориглох заалт байдаг юм болов уу?
-Байна. Маш олон заалт бий. Тэр бүгдийг дурдана гэвэл хэцүү. Эмийн дотор  ирэх цаасан дээр угаасаа ийм, ийм үед уухыг хориглоно гээд биччихсэн байгаа. Яахав зарим нэг нийтлэг хориглох зүйл нь гэвэл бөөрний дутагдалтай, элэгний онцгой дутагдалтай, зүрхний дутагдалтай, сахарын өвчтэй өвчтнүүдэд болгоомжтой хэрэглэх ёстой.

-Хүмүүс элэгний цирроз гэж ярьдаг. Одоо оруулж ирэх гэж байгаа эм энэ өвчинтэй харшлах уу? 
-Яг одоо оруулж ирэх гэж байгаа эмийг элэгний циррозтой хүмүүс хэрэглэхдээ маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Жишээлбэл, Софосбувир, рибавирин хавсарсан эмчилгээг бол циррозтой хүнд маш болгоомжтой хийх ёстой. Тогтворгүй болсон циррозын хүнд үед хэрэглээд хэрэггүй. 

-С вирус ихэвчлэн шүдний эмнэлгээс халдсан байдаг-

-Элэгний С вирусаар өвчилсөн хүмүүс эмнээс гадна өөрсдийгөө хэрхэн эмчилж болох вэ. Энэ вирусыг нэмэгдүүлэхгүй байх ямар арга байна вэ?
-Манайхны дунд нэг буруу ойлголт байдаг. Элэгний С вирус ахуйн замаар маш амархан халдварладаг гэж буруу ойлгодог. Ер нь бол цусаар халддаг юм. В, С вирусын хувьд ахуйн замаар халдах нь их ялгаатай. В вирусын хувьд ахуйн замаар халдах магадлал нь С вирусыг бодвол өндөр. Харин С вирус ахуйн замаар дамжин халдварлах магадлал нь 0 хувьд ойрхон байдаг. Ямар үед ахуйн замаар дамжиж халдварлах вэ гэхээр жишээ нь сахлын хутгаар дамжиж болно. Сахлын хутгыг өмнө нь хэрэглэж байсан С вирустай хүн сахлаа хусаж байхдаа аль нэг газраа зүсээд цус гарсан байлаа гэхэд дараагийн хүн хэрэглэхдээ мөн арьсаа зүссэн бол тэр шархаар вирус дамжиж болно. Харин өмнөх хүн исгэсэн байлаа ч дараагийн хүн исгээгүй бол вирус халдахгүй. Ерөөсөө цусаар дамжина гэдгийг л ойлгочих хэрэгтэй.

Зарим хүмүүс С вирусыг бэлгийн замаар халдварладаг гэж бодоод байдаг. Энэ бас үгүй юм аа. Нэг нь вирустай эхнэр, нөхөр хоёр насаараа хамт амьдраад нэгнээсээ вирус аваагүй л байдаг. С вирустай хүн С вирусгүй хүнийг үнслээ ч энэ халдвар дамжихгүй.

Бас нэг дамжих зам нь гоо сайхны газруудаар батгаа шахуулах үед дамжсан тохиолдол мэр сэр байдаг. Тухайн газрууд үйлчлүүлэгчийнхээ батгыг шахахдаа зүүгээр хатгадаг. Дараа нь яг тэр зүүгээрээ өөр үйлчлүүлэгчийн батгыг шахдаг. Түүгээр вирус дамжсан байдаг. Цус гарч байгаа болохоор аргагүй шүү дээ. Тэр ч бүү хэл, шахаж байгаа гараар хүртэл вирус дамжина. Тиймээс батгаа шахуулж байгаа хүн цоо шинэ зүүгээр хатгуулж байх ёстой шүү.

-Шүдээ янзлуулж байгаад вирусын халдвар авсан хүн нэлээд олон байдаг юм билээ?
-Энэ дээр ярих зүйл их байгаа. Элэгний С вирус шүдний эмнэлгүүдээр маш их дамжсан байдаг. Ялангуяа дутуу ариутгасан шүдний багаж төхөөрөмжөөр их дамждаг. Тийм учраас Эрүүл мэндийн яаманд байхдаа шүдний эмнэлгүүдийн энэ халдварын талаар маш хүчтэй тэмцсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газарт удаа дараалан “Энэ халдвар дамжуулсан эмнэлгүүдээ хаах” шаардлагыг хүргүүлсэн. Нийслэлийн хэмжээнд нэг жилд 15-16  шүдний эмнэлгээр халдвар дамжсан гэх мэдээлэл Эрүүл мэндийн яаманд ирсэн байсан. Тэдгээр эмнэлгийн үйл ажиллагааг зогсоохыг шаардсан. Тэндээс наймыг нь л хаасан байна билээ. Үлдсэнийг нь ямар нэг шалтгаанаар хаагаагүй. Тэрнээс болоод Нийслэлийн эрүүл мэндийн газартай нэлээд муудалцсан түүх бий. Энэ асуудалтай цаашид маш хатуу тэмцээсэй, үүний цаана хүний эрүүл мэнд, амь нас яригдаж байгаа юм шүү. Яахав одоо С вирусын асуудал шийдэхэд харьцангуй хялбар болж байна.

Миний харж байгаагаар ойрын таван жилд дэлхий даяараа С вирусаас ангижрах боломж харагдаад байна. Гагцхүү улс орнууд идэвхтэй ажиллаад, төр нь санаачилгатай ажиллаж байж шийдвэрлэнэ. Урсгалаараа яваад байвал 30-40 жилийн дараа шийдвэрлэгдэх асуудал. Харин эсрэгээрээ байж чадвал 5-10 жилийн дотор ялангуяа манай Монгол шиг хүн ам цөөнтэй улс бол С вирусаас бүрэн ангижрах боломж байна. В вирусын асуудал бол явцынхаа дунд шийдэгдэнэ. В вирусын эсрэг вакцинд хамрагдсан хүмүүсийн хамгийн бага нь л гэхэд 25 нас хүрч байна. Түүнээс хойших хүүхдүүд нь бараг В вирусгүй төрсөн байх ёстой.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүдийн хурд удаан байна. Саяхан Д.Батцогт гишүүн байнгын хороон дээрээ элэгний С вирусын талаар хэлэлцүүлэг явуулсан. Хэлэлцүүлэгт би “Манай яам, ХӨСҮТ-ийнхөн хүлээнэ гэх үгийг их хэрэглэх юм аа. Та нар “хүлээнэ” гэдэг үгээ хэрэглэхээ болиоч ээ.  Яг одоо, өнөөдөр гэдэг байр сууринаас хандаач. Юугаа хүлээх гээд байгаа юм бэ. Өвчтэй хүмүүс та нарыг хүлээхгүй, элэгний В, С вирус та нарыг хүлээхгүй шүү. Юм л бол тийм ч журам хүлээнэ, ийм ч удирдамж хүлээнэ, эсвэл гадны зөвлөх, олон улсын байгууллагыг хүлээнэ гэж ярих юм. Монгол хүмүүс өөрийн гэсэн тархи толгойтой хүмүүс шүү дээ. Аливаа зүйлийг хүлээлгүйгээр шийдвэрлээд явуул л даа. Маргааш, нөгөөдөр гэж хойш тавьдагаа болих хэрэгтэй” тухай ярьсан.

Гэхдээ энэ өвчнийг УИХ-ын хэмжээнд авч хэлэлцэж байгаа байнгын хорооны дарга Д.Батцогт гишүүнд би талархаж байгаа. Ийм өндөр түвшинд яригдаж байгаа юм чинь удахгүй энэ асуудал шийдэгдэх байх. Монголчууд бид амныхаа билгээр хүмүүс. Тиймээс ирэх 10 жилд Монгол Улс элэгний С вирусгүй болно гэдэгт би итгэлтэй байгаа. Тийм болох бүрэн боломжтой.

-Таны хувьд хоёр жил гаруйн хугацаанд шийдвэрлэх түвшинд ажиллалаа. Мэргэжлийн эмч хүн тийм түвшинд очсоныхоо дараа өөрийн бодож байсан, хэрэгжүүлэхийг хүссэн зүйлсээ биелүүлэхэд хэр саад бэрхшээлтэй тулгардаг юм бол. Ер нь хэрэгжүүлж чаддаг юм уу?
-Өмнө нь төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаагүй, гэнэт тэр албан тушаалд очсон миний хувьд  хүлээлт маш өндөр байсан. За ингээд дэд сайд болчихоор асар олон зүйлийг шийдэх боломжтой юм байна гэж бодоод л...Тэгээд очтол дэд сайдаас гардаг тушаал гэж байдаггүй юм билээ. Сайдын, Төрийн нарийны тушаал гэж байдаг  мөртлөө дэд сайдын тушаал гэж байхгүй. Тэгээд юм хэрэгжүүлье гэхээр тэр эрхзүйн асуудал чинь маш их саад учруулдаг юм байна. Гэхдээ би ажиллаж байсан тэр орчноо шүүмжлэхгүй, өөрийн байгаа нөөц бололцоо, орчиндоо тааруулаад өөрийнхөө боломжоор 100, 200 хувьтай ажиллах ёстой гэж бодсон л доо. Гэхдээ эрх мэдлийн хувьд сайдтай харьцуулахад Эрүүл мэндийн яаман дээр сайдын эрх мэдэл 80 хувь, дэд сайдынх 20 хувь байдаг. Сайн ашиглаж чадвал шүү. Би байгаа 20 хувийнхаа хэмжээнд 100 хувь ажиллахыг хичээсэн. Чадсан гэж бодож байгаа.

Би сайд ямар чиглэл өгөх нь вэ гэж хүлээж суугаагүй. Өөрөө санаачилга гаргаад би үүнийг хэрэгжүүлнэ гэж зорьж ажилласан. Тодорхой үр дүн ч гарлаа. Эцсийн дүгнэлтийг бол ард түмэн өгнө. Цаашдаа Засгийн газрын хуулиндаа өөрчлөлт оруулаад дэд сайд бүрт тодорхой үүрэг чиг хариуцлагыг нь заагаад өгчих хэрэгтэй юм билээ. Одоо бол дэд сайдын үүргийн талаар маш бүдэг бадаг зүйл байдаг юм шүү. Одоо дэд сайд нь төсөл хөтөлбөрийн шуурхай хэрэгжилтийг хариуцна гэчихсэн байгаа. За тэгвэл бүх төсөл хөтөлбөрүүдээ өөрийнхөө эрх мэдэлд оруулаад шийдвэрлэчихье гэхээр сайд “Наад төсөл чинь төсвөөс санхүүжиж байгаа. Төсвийн захиран зарцуулагч нь би” гээд гараад ирдэг. Тухайн үед ийм л зүйл яригдаж байсан. Ер нь тэгээд нэг яаманд ажиллаж байгаа сайд, дэд сайд нар гар нийлж ажиллах ёстой юм. Энэ хоёр хүний дундуур элдэв янзын хов жив их явдаг. Ялангуяа Эрүүл мэндийн яамны хувьд элдэв янзын хов жив их явдаг байсан. Нэг харамсмаар зүйл байдаг нь яамдууд хувийн хэвшлийг дэмжих талдаа соёл хандлагын их өөрчлөлтийг хийх ёстой юм билээ. Хувийн хэвшлүүд төрийн байгууллагаас тусдаа ч юм шиг хандаад байдаг байсан. Түүнийг өөрчлөх хэрэгтэй. Хувийн хэвшил хүчтэй байж гэмээнэ төрийн байгууллага хүчтэй болдог юм шүү. 

-Хууль хэрэгжүүлэх түвшний, тэр дундаа нийгмийн хамгийн чухал гэж хэлж болохоор эрүүл мэндийн салбарын байгууллагад зүгээр нэг хов живнээс болж асуудал шийдэгддэг гэхээр их харамсалтай сонсогдож байна?
-Надад ч гэсэн маш их харамсалтай байсан. Тухайн үед Н.Удвал сайд тийм хариуцлагагүй мэдэгдэл хийснийх нь дараа би та яагаад тийм чухал газар ийм хариуцлагагүй буруу мэдээлэл хийв ээ гэж асуусан. Тэгэхэд би өөр хүнээс тэгж сонссон юм аа гэсэн. Гэхдээ тэр асуудлын хар, цагааныг шийддэг хүмүүс нь ялгаад өгөх байлгүй дээ. 

-Ер нь сайд болон дэд сайд нар хоорондоо ойлголцохгүй байгаа нь намын харьяалалтай холбоотой юм болов уу?
-Намын харьяалал бол нэг их айхтар нөлөөлөхгүй, бага зэрэг л нөлөөлдөг байх. Бодоод үз л дээ. Урд нь С.Ламбаа сайд Ц.Цолмон дэд сайд хоёр сайхан гар нийлж ажиллаж болоод л байсан. Тэгэхээр тэр хоёр хүний хоорондын л асуудал байх. Эрх мэдлийн хувьд Цолмон дэд сайдад байсан эрх мэдлээс бараг юм үлдээгүй дээ. Миний эрх мэдлээс бага багаар мэрээд л байсан. Гэхдээ Н.Удвал сайд бид хоёрын хооронд гарсан тэр маргаан Монголын ард түмэнд их ашигтай маргаан болсон гэж бодоод байгаа шүү дээ.

-Яагаад тэр вэ?
-Яагаад гэвэл монголчууд элэгний С вирусын шинэ эмийн талаар маш их мэдээлэл авлаа, анхаарлаа хандууллаа. Энэ эмийн үнийн талаар зөв мэдээлэлтэй болсон. Ер нь бол ямар ч муу зүйлийг зөв тал руу нь эргүүлдэг гэгээлэг сэтгэлгээ хүнд байх ёстой. Хэдийгээр би дотроо их харамсаж, бухимдаж байгаа ч иргэд С вирусын талаар их мэдээлэлтэй боллоо л гэж бодож байгаа.

-Шийдвэрлэх түвшинд ажиллах болвол салбарын сайд л болох хэрэгтэй юм билээ-

-Та Монголын бүх ард түмнийг элэгний вирусгүй болгоно гэсэн зорилгынхоо хүрээнд дахиж шийдвэр гаргах түвшний төрийн өндөр албан тушаал хаших уу?
-Ер нь бол салбарыг өөрчилье гэвэл сайдыг нь л хиймээр юм байна лээ. Хэрэв Шинэчлэлийн Засгийн газарт би яамны сайд байсан бол одоо манай улсад гурав, дөрвөн төрлийн элэгний С вирусын эсрэг эм орж ирээд бүртгэгдээд, хөтөлбөр нь хэрэгжчихсэн, бараг Монголын ард түмний тодорхой хувь нь эмчилгээндээ ороод эхэлчихсэн байж байгаа. Гэтэл тэр нэг эм бүртгэх жижигхэн журмын заалтаас болоод  бүтэн жил, түүнээс ч илүү хугацаанд саатлаа шүү дээ. Хэрэв тухайн үед энэ эм бүртгэгдчихсэн байсан бол одоо анхных нь хүмүүс эмчилгээндээ орж байх байсан. Яагаад гэхээр тэр эмийн компани нь хүсэлтийг бүртгэж авснаасаа хойш зургаан сарын дараа нийлүүлнэ  гэж байгаа юм. Одоо захиалга өгсөн хүмүүс зургаан сарын дараа эмчилгээндээ орно. Тэр үед асуудал яригдаж эхэлснээс жил өнгөрчихсөн байх нь байна шүү дээ. 2014 оны долоодугаар сард тэр компанийн бичиг баримтууд нь Эрүүл мэндийн яаманд орж ирсэн. Долоодугаар сарын сүүлчээр хурал нь болсон. Гэтэл тэр үед бүртгэж аваагүй. Энэ бол Монголын төр яаж ард түмнийхээ эрх ашгийг дарж болдгийг харуулсан тод жишээ. Монголын ард түмэн Эрүүл мэндийн яамнаас болж яаж эрүүл мэндээрээ хохирч болдгийг бас харуулаад өгчихлөө.

-Тэгэхээр та Эрүүл мэндийн сайд болох хүсэлтэй байгаа гэсэн үг үү?
-Шийдвэр гаргахад их нөлөөлж чадах түвшинд очих хэрэгтэй юм байна гэж л харж байна. Миний хүсэл зорилго бол Монголын ард түмний дундаж наслалтыг урт болгох, зонхилон тохиолдоод байгаа өвчнийг нь бууруулах. Энэ хүсэл зорилгын минь хэрэглүүр нь салбарын сайд. Түүнээс биш гол зорилго нь сайд болох байвал тэр тун өчүүхэн хүн.  

-Хүн ер нь элэгний В, С вирустай эсэхээ яаж мэдэх вэ?
-Шинжилгээгээр л мэдэх боломжтой. Тэрнээс биш гаднаасаа бол мэдэгдэхгүй. Яахав бүр нэг нүүр нь шарлачихсан хүн байвал элэгний аль нэг вирустай эсвэл элэгний дутагдалд орчихсон хүн байна гэж харах байх. Тэгэхээр шинжилгээ л өгөх ёстой.

-Шинжилгээг хаана очиж өгөх ёстой байдаг юм бол?
-Манай улсад 60, 70 лаборатори, эмнэлэг байна. Нэгдсэн эмнэлгүүд ч бий шүү дээ. Сүүлийн үед манай өрхийн эмнэлэг, сумын эмнэлгүүд хүртэл элэгний В,С вирусын шинжилгээ хийж эхэлж байгаа. Бид нар Эрүүл мэндийн яаманд байхдаа нэг зөв шийдвэр гаргасан нь  зарим жижиг шинжилгээнүүдийг сум, өрхийн эмнэлгүүдэд хийдэг байхаар үйлчилгээний багцад нь оруулсан явдал юм. Харин тэр нарийн тоолдог шинжилгээг бол нарийн лабораториудад л хийнэ. 

-Урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгөх нь биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй биз дээ?
-Ямар ч сөрөг нөлөө байхгүй. Өмнө нь өөрөө ямар ч шинжилгээ өгч үзээгүй, шүдний эмчилгээнд орж байсан, хагалгаанд орж байсан, эцэг, эх, ойр дотны хэн нэг нь элэгний В, С вирустай бол лабораторид очоод шинжилгээ өгөх нь зөв. Манай Монгол оронд дельта вирус гэж нэг аюултай юм байдаг. Д вирус гэдэг нь элэгний В вирустай хүн нэмэлтээр халдвар авдаг, эсвэл хавсарч халдвар авдаг аюултай вирус. Д вирустай хүн бол эрт элэгний хатуурал, элэгний дутагдалд ордог. Тиймээс манай улсад элэг шилжүүлэн суулгаж байгаа хүмүүс дунд элэгний В, Д вирусын хавсарсан халдвартай хүмүүс их байдаг юм.

-Элэгний С вирусыг тоолдог гэдэг. Тэгэхээр вирус нь хэд хүрвэл аюултай хэмжээнд тооцогддог юм бол?
-С вирусын тоо нь их байвал аюултай, бага байвал гайгүй гэсэн төөрөгдөл яваад байдаг юм. Яг элэг судлаач, вирус судлаач хүний хувьд хэлэхэд, тэр вирусын тоо нь хэдэн сая байгаадаа чухал биш, тэр байгаа вирус элгийг чинь гэмтээж байна уу, үгүй юу гэдэг нь л хамгийн чухал. Олон зуун сая вирустай хэрнээ элэгнийх нь үйл ажиллагаа хэвийн, үрэвсэлгүй, хатуурахгүй байгаа хүнийг эрүүл хүн гэж ойлгож болно. Гэтэл цөөхөн вирустай хэрнээ элэг нь үрэвсээд, хатуураад, хавдар үүсээд байгаа хүмүүс бол жинхэнэ өвчтэй хүмүүс. Би элэг судлаач эмч нартаа зөвлөмөөр байна. Вирусын тоогоор битгий их хөөцөлд гэж. Элэг гэмтээхгүй байгаа бол тэрэнд айхтар ач холбогдол өгөх шаардлагагүй. Гэхдээ вирусаа устгуулъя гэж байгаа хүнд бол устгаад л өгчих хэрэгтэй. 

-Элэгний вирус эхээс урагт дамжина гэсэн ойлголт байх уу?
-Элэгний С вирус эхээс урагт дамжих магадлал долоон хувьтай байдаг юм. Энэ нь яг үнэндээ эхээс урагт дамжиж байгаа ч юм биш. Хүүхэд төрөх явцдаа л тодорхой хэмжээгээр халдвар авч болно. Түүнээс биш ураг эхийн хэвлий дотор байхдаа С вирустай байна гэсэн ойлголт байхгүй.

-Энэ элэгний эм манайд яг хэзээ орж ирэх вэ?
-Одоо ингээд захиалгаа авна. Ингэхийн тулд эхлээд Эрүүл мэнд, спортын яаман дээр журам боловсруулна. Энэ журмыг Г.Шийлэгдамба сайд хоёр долоо хоногийн дотор боловсруул гэдэг үүргийг өгсөн байна билээ. Журам удахгүй бэлэн болно байх. Тэр журмын дагуу аль эмнэлэг, лаборатори дээр шинжилгээ авах, ямар хүмүүсийг хамруулах, эмч юуг нь хянах, тухайн хүнийг вирустай гэдгийг хэн яаж батлах юм гээд олон зүйлүүд зохицуулагдана. Огт вирусгүй хүн би вирустай гээд эмчилгээ аваад тэр эмийг дамлаад зарчихвал яах юм бэ. Тиймээс тэр хүнийг үнэхээр вирустай юу, үгүй юу гэдгийг хамгийн түрүүнд тодруулна. Энэ бүх процессууд тодорхой үе шаттайгаар явагдана. 

-“Лив-52” эм элэгний С вирусыг устгана гэж байхгүй-

-Элэгний өвчтэй хүмүүс яншуй уух, эсвэл гахайн элэг идэх сайн гэж хүмүүс ярьдаг. Энэ хэр зөв арга вэ?
-Үүнийг судлах хэрэгтэй. Үнэхээр тийм сайхан үр дүн гардаг л юм бол түүнийгээ эрдэм шинжилгээний өгүүллэг болгоод баталгаажуулчих. Тэгээд л эмч эрдэмтэд хүлээж авна. Түүнээс биш сургаар эмчилдэг үе өнгөрсөн. Нотолгоонд суурилсан анагаах ухаан гэдэг зүйл хөгжөөд олон жил болж байна. Нотолгоогүй зүйл битгий хэрэглээрэй гэж хүмүүст хэлье.

-Асар их үнэтэй элэгний эм оруулж ирэх гээд байна гэсэн. Нэлээн хямдруулсан гэж яриад байгаа. Цаад байгууллага нь ашгийн байгууллага уу?
-Энэ бүхэнд би өөр бодолтой ханддаг. Эмийн компаниуд бол мэдээж ашгийн төлөө ажиллаж байгаа.  Ашиг олох үедээ олж, зарим үед нийгмийн хариуцлагаа ухамсарладаг. Тийм учир анх энэ компани нь энэ эмийг үйлдвэрлэх эрхийг авахдаа анх бүтээсэн компаниас нь арван тэрбум доллараар худалдаж авсан юм. Тус эмийг Америк, Европт  худалдаанд гаргаад есөн тэрбум долларын ашиг олчихсон байгаа. Одоо энэ компани нь Монгол Улсаас ашиг олно гэсэн бодолтой гэж би бодохгүй байна. Яагаад гэвэл Европт одоо энэ эм нь асар их үнэтэй. Эмийн компаниудын нэг бичигдээгүй хууль нь гарсан зардлаа эхлээд баян чинээлэг орнуудаас олж авдаг. Бусад буурай орнуудад хүмүүнлэгийн чанартай үйлчилдэг. Засгийн газрын оролцоо маш чухал. Засгийн газар нь дэмжээгүй байхад оруулдаггүй. Гуравдагч орон руу хямд үнээр өгсөн эмээ алдахыг хүсдэггүй. Хил гаалийг Засгийн газар барьдаг. Тийм учир Засгийн газар, Эрүүл мэндийн сайд нь сонирхвол хамтарч ажилладаг. Энэ асуудлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл дэмжсэн юм шүү дээ. Монгол орон шиг хүн амтай улсад багахан зардлаар тухайн вирусыг нь устгаад өгчихвөл бусад орнуудад үлгэр жишээ болох боломжтой. Монгол Улсыг загвар орон болгох боломжтой гэж надад хэлж байсан удаатай. Одоо Хятад улс Монголын тухай ярьж байна шүү дээ. Монголчууд энэ эмийг бүртгэсэн гэнэ. Бид яаравчлах ёстой гээд ярьж байхыг би сонслоо. Түүнээс гадна Монгол үнэхээр вирустай улс  байна гээд эмчлээд өгье гэсэн бодол тэдэнд бий гэж би бодож байгаа. Би бол энэ эмийг тийм их хардаж хүлээж авахаасаа илүү шинжлэх ухааны сайхан ололтыг хүртэх хэрэгтэй гэж бодож байна. Ийм хямдхан эм байхгүй. Монголын ард түмэндээ битгий хардаарай гэж хэлмээр байна.

-“Лив 52” гэдэг эмийг ямар үед уудаг вэ?  
-“Лив 52” гэдэг эм бол ардын эмнэлгийн гаралтай эм. Энэтхэгийнх. Тодорхой хэмжээний үрэвслийг дарж, элэгний үйл ажиллагааг сэргээдэг. Түүнээс биш элэгний вирусыг устгадаг үйлчилгээ байхгүй. Элэгний үйл ажиллагааг дэмжих зорилготой хүмүүс хэрэглэх боломжтой ардын эмчилгээний нэг хэлбэр гэж ойлгож болно. Монголын анагаах ухаанд элэгний эмүүд зөндөө бий шүү дээ. “Гүргүм-7”, “Барагшун-9” гээд байж л байна. Энэ эмнүүдийг хэрэглэж болно. 

-Хүүхдийн шарлалтад “Лив 52” эмийг бичиж өгсөн байна. Дөнгөж төрсөн нярай энэ эмийг ууж болох уу?  
-Нярайд “Лив 52” эм өгөхийг би хүсэхгүй. Яагаад гэвэл энэ эм нь маш олон төрлийн ургамлаас бүрдэж байгаа учир ямар нэгэн ургамлаас нь хордох магадлалтай. Ийм тохиолдолд гэрлэн эмчилгээгээр л эмчилдэг юм. Олон улсын жишиг нь тэр. Түүнээс янз бүрийн эм хэрэглүүлээд дөнгөж төрсөн нярайг эмийн хордлогонд оруулах аюултай шүү.

-Шар өвчнөөр өвдсөн хүнд элэгний аль нэг вирус үлддэг гэсэн. Энэ үнэн үү?
-Үгүй ээ. Шар өвчин гэдэг бол өвчний нэгэн шинж тэмдэг. Шар гэдэг бол бие даасан өвчин биш. Тэр бол элэгний олон төрлийн өвчний нэг шинж юм. Шарласан хүнд А, В, С вирусын аль нэг нь байж болно. Мөн цөсний суваг нь бөглөрөх, элэгний дутагдал, хурц үрэвсэл гээд аль нь ч байж болно. Үүнийг нарийн шинжилгээгээр л тогтооно. Түүнээс би хараад хэлж чадахгүй.

-Элэг шилжүүлэн суулгавал эдгэрэх боломж хэр байдаг вэ?
-Манай улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа эхэлчихсэн явж байгаа. Гэхдээ би үүний явцад маш шүүмжлэлтэй ханддаг. Манай элэг шилжүүлэн суулгах хөтөлбөр эхэлснээс хойш гурван жилд 15-16 хүний элэг шилжүүлсэн. Гэтэл цаана нь маш олон хүн элэг солиулахаар хүлээж байна. Сүүлийн гурван жилд ийм цөөхөн хүний элэг сольчихоод бид элэг сольдог орон гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Ядаж жилд 50 хүний элэг сольдог болчихоод бид тэгж ярих эрхтэй болно гэж би хувь хүнийхээ үүднээс бодож байна. Ингэж хэлэхээр манай эмч нар юм дөнгөж эхэлж байхад хатуурхлаа гэх байх л даа. Би бол цаана нь хүний амь яригддаг тул их яарч, бухимддаг. Олон хүн орон гэрээ заран гадагшаа явж байна шүү дээ. Засгийн газар нь дэмжвэл дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй, дэд бүтцээр нь сайн хангаж өгөх ёстой. Яагаад гэвэл элэг шилжүүлэн суулгасан хүнийг эмч, сувилагч 24 цаг хянадаг. Гурваас дээш ээлжээр ажилладаг учраас маш их нөөц шаардагддаг. Манайхан бол май гээд л тоног төхөрөмжийг нь аваад өгчихдөг болохоос урсгал зардлыг нь тооцдоггүй.  Тэгээд хий, хий гээд шаардаад байдаг. Урсгал зардлыг нь хангалттай өгч байх юм бол энэ элэг шилжүүлэн суулгах ажил хурдацтай явна. Бүх боломжоор нь хангаад болохгүй бол харин тэр тоног төхөөрөмжийг нь аль чаддаг хүмүүст нь өгөх хэрэгтэй.

-Та гадагшаа явж 10 гаруй жил сурсан хүн. Монголын сургалтын стандарт танд таалагдахгүй болохоор гадаадад олон жил сурсан юм болов уу гэж бодож байсан?
-Миний хувьд гадагшаа мэргэжлээ дээшлүүлэхийн төлөө явсан. Улам их юм мэдье гэж хичээсэн. Зарим талаараа санасандаа хүрсэн гэж бодож байна. Би арван жил сурахдаа маш олон төрлөөр мэргэшиж чадсан. Вирус судлал, элэг судлал, молекул биологи, нано технологи, хавдар судлал гээд л... Миний сурч мэдсэн бүхэн Монгол Улсынх юм. Яагаад гэхээр би Японы Засгийн газраас Монгол Улсад олгосон тэтгэлгээр суралцсан хүн.

-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хангалттай сайн мэдлэгийг олгож чадаж байгаа болов уу?
-Би бүх сургуулиудад шүүмжлэлтэй ханддаг. Бүгдэнд нь л алдаа дутагдал байгаа. Гэхдээ мэдлэг олгож байгаа хэлбэрт асуудал байгаа юм. Хэрэгтэй мэдлэгийг нь сонирхолтой, оновчтой хэлбэрээр өгөхийг л хүсээд байна. Түүнээс биш чадалтай багш нар зааж байна. Америкт анагаахын чиглэлээр гурван жил л сурдаг. Маш оновчтой тодорхой мэдлэгийг богино хугацаанд өгдөг. Бид зургаан жил сургаж байна шүү дээ. Эмч болох хүнд эмчийн мэдлэгийг нь л өгье. Гэхдээ зургаан жил сургана гэдэг маш давуу тал. Энэ хугацаанд хангалттай сайн эмч төрөх боломжтой ч тэгж чадахгүй байна. Тийм ч учир би Эрүүл мэндийн яаман дээр эмчлэх эрхийн лицензийн шалгалтыг очингуутаа өөрчилсөн. Дээр үед нимгэн цагаан номыг судалж сурдаг байсан.

Манай оюутнууд түүнийг бараг цээжилчихсэн байдаг юм. Тэр шалгалтыг өгөөд унадаг хүн байхгүй болсон байлаа. Тэгвэл 10 мянган асуулттай шалгалтын сантай болгоход тавхан хувь нь тэнцэж байсан. Би тэр асуултуудыг хичээл заасан багш нараар нь бэлдүүлсэн юм. Эхлээд би гадны орны эмч нарын жишгээр шалгалтын санг бүрдүүлье гэж бодож байсан ч арай чангадах болов уу гээд больсон. Магадгүй гадны улс орнуудын жишиг рүү бид аажмаар дөхөх ёстой. Би Г.Шийлэгдамба сайдад “Би ажлын эхлэлийг нь тавьчихсан. Одоо та жилд тестийн сангийн  тодорхой хувийг нь олон улсын жишигт нийцсэн асуултуудаар солиод байгаарай. Тэгвэл манайх 10 жилийн дараа олон улсын жишигт нийцсэн эмч нартай болно” гэсэн хүсэлтийг тавьсан. Сайд анхаарна, хүлээж авлаа гэсэн. Би өөртөө байсан эмчийн шалгалтын бүх номуудыг шалгалтын асуулт бэлддэг холбогдох байгууллагад түр зээлчихсэн байгаа.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
-Баярлалаа та бүхэнд. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ж.Амарсанаа: С вирусын эмийг дангаар нь хэрэглэвэл 40-50, өөр эмтэй хавсарч хэрэглэвэл 95-100 хувийн үр дүнтэй   
Үзсэн: 24450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Oyun [127.0.0.xxx] 2019-05-16 14:41
Сайн хүн бүр би бөөр, баян чинээлэг,   Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна, миний нэрийг би Оюун бол Монголоос ирсэн. Би интернетээр интернэтээр зардаг ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би монголын баялаг, аз жаргалтай байна. Би өөрийнхөө компанид 780,000 $ -оор бөөрнийхээ төлбөр төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15177971496.
Oyun [127.0.0.xxx] 2019-05-16 14:40
Сайн хүн бүр би бөөр, баян чинээлэг,   Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна, миний нэрийг би Оюун бол Монголоос ирсэн. Би интернетээр интернэтээр зардаг ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би монголын баялаг, аз жаргалтай байна. Би өөрийнхөө компанид 780,000 $ -оор бөөрнийхээ төлбөр төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15177971496.
OYUN [127.0.0.xxx] 2019-05-16 14:40
Сайн хүн бүр би бөөр, баян чинээлэг,   Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна, миний нэрийг би Оюун бол Монголоос ирсэн. Би интернетээр интернэтээр зардаг ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би монголын баялаг, аз жаргалтай байна. Би өөрийнхөө компанид 780,000 $ -оор бөөрнийхээ төлбөр төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15177971496.
OYUN [127.0.0.xxx] 2019-05-16 14:40
Сайн хүн бүр би бөөр, баян чинээлэг,   Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна, миний нэрийг би Оюун бол Монголоос ирсэн. Би интернетээр интернэтээр зардаг ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би монголын баялаг, аз жаргалтай байна. Би өөрийнхөө компанид 780,000 $ -оор бөөрнийхээ төлбөр төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15177971496.
OYUN [127.0.0.xxx] 2019-05-16 14:39
Сайн хүн бүр би бөөр, баян чинээлэг,   Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна, миний нэрийг би Оюун бол Монголоос ирсэн. Би интернетээр интернэтээр зардаг ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би монголын баялаг, аз жаргалтай байна. Би өөрийнхөө компанид 780,000 $ -оор бөөрнийхээ төлбөр төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15177971496.
OYUN [127.0.0.xxx] 2019-05-16 14:39
Сайн хүн бүр би бөөр, баян чинээлэг,   Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна, миний нэрийг би Оюун бол Монголоос ирсэн. Би интернетээр интернэтээр зардаг ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би монголын баялаг, аз жаргалтай байна. Би өөрийнхөө компанид 780,000 $ -оор бөөрнийхээ төлбөр төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15177971496.
OYUN [127.0.0.xxx] 2019-05-16 14:39
Сайн хүн бүр би бөөр, баян чинээлэг,   Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна, миний нэрийг би Оюун бол Монголоос ирсэн. Би интернетээр интернэтээр зардаг ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би монголын баялаг, аз жаргалтай байна. Би өөрийнхөө компанид 780,000 $ -оор бөөрнийхээ төлбөр төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15177971496.
Dr. Adity [197.210.54.xxx] 2018-05-26 03:32
Энэ нь Адибайпраданы анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм Эмнэлэг нь маш чухал бөгөөд бөөрний хандивлагчдыг эрэлхийлж байна Тэдний 100% нь бөөрийг 590,000 ам.доллараар худалддаг хандивлагчид Dr.adityapradhanmedical@gmail.com эсвэл 9825503721 +447031993891 руу залгах хэрэгтэй. Та манай хамтран ажиллах вэбсайтаа үзэж болно: WWW.CLINICSPOTS.COM. Манай бүсийн төвийн хаяг нь Үгүй: 23-т бид Энэтхэгийн шинэ Дели хотод лукс тэмдэглэв     Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, яаралтай арга хэмжээ авах болно Бидний үнэлэмжийн өвчтөнүүд бөөрийг хүлээж байгаа тул дагаж мөрддөг шилжүүлэн суулгах Др. Адайшивард.
Dr. Adity ApradhanMedical [197.210.55.xxx] 2018-05-26 03:32
Энэ нь Адибайпраданы анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм Эмнэлэг нь маш чухал бөгөөд бөөрний хандивлагчдыг эрэлхийлж байна Тэдний 100% нь бөөрийг 590,000 ам.доллараар худалддаг хандивлагчид Dr.adityapradhanmedical@gmail.com эсвэл 9825503721 +447031993891 руу залгах хэрэгтэй. Та манай хамтран ажиллах вэбсайтаа үзэж болно: WWW.CLINICSPOTS.COM. Манай бүсийн төвийн хаяг нь Үгүй: 23-т бид Энэтхэгийн шинэ Дели хотод лукс тэмдэглэв     Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, яаралтай арга хэмжээ авах болно Бидний үнэлэмжийн өвчтөнүүд бөөрийг хүлээж байгаа тул дагаж мөрддөг шилжүүлэн суулгах Др. Адайшивард.
Abou [105.112.47.xxx] 2018-01-27 13:39
Бурханыг магтана уу, Би бол Абу Эл Мэгэ нэрээр нэрлэв. Би энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Бүх зээлдэгчдэд хаана ч гэсэн маш болгоомжтой байхыг анхааруулъя. Хэдэн сарын дараа би санхүүгийн бэрхшээлд орж, цөхрөлтэй байдлаас болоод хэд хэдэн зээлдүүлэгчид онлайнаар залилан мэхэлсэн. Найз маань намайг Алже Мүүр зээлийн компанийг маш найдвартай зээлдүүлэгч гэж нэрлэснийхээ дараа 10000 хүний суудалтай 100 мянган дампингийн зээлийг ямар ч стресст оруулалгүй зээлдүүлэх хүртэл найдвараа алдсан. Хэрэв та ямар нэгэн зээлийн хэрэгцээтэй байгаа бол одоо тэртэйгээ холбоо барина уу: (aldenmooresloanfirm@gmail.com) Энэ зээлийг бүх зээлдүүлэгчдэд мэдэгдэх зорилгоор ашигладаг. Эдгээр залилан зээлдүүлэгчид Аллах биднийг мөн тийм төлөөлөгчийг шагнана.
сайнаа [59.153.87.xxx] 2017-01-23 16:56
манай улсад элэгний өвчлөл их байгаатай холбоотой эдгээр эмнүүдийг даатгалаар сайн хямдруулбал маш том буян болно шүү
Зочин [202.179.31.xxx] 2016-12-03 14:56
tsag hugatsaa yasan vh hurdan ym.
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2015-07-27 21:46
бизнес болгох гээд байгаа нөхөр чинь энэ шүүдээ, саяхан манай лабраторт 400гаруй мянган төгрөгөөр шинжилгээ өгөх хэрэгтэй өгөхгүй бол эм олдохгүй гээд ядарсан муусайн өвчтөнгүүдээр тоглох шахсан шдээ, гоё ярьдаг муу залуу, ашиг олж бололгүй яах вэ гэхдээ ингэж ариа бишээ, ярихгүйгээр зүтгэж байгаа залуус байгаа шүү өвчтөнгүүдээ хамаагүй итгэж байж хохиров болгоомжлох нь зөв шүү
202.21.108.xxx [202.21.108.xxx] 2015-03-08 22:05
ХУРДАН ОРУУЛЖ ИРЭЭД ХЭРЭГЛЭХ ЮМСАН. ХҮЛЭЭСЭЭР БАЙГААД ҮХЭХ ЮМ ШИГ БАЙНАА ХААНА НЬ УДААД БАЙДАГ БАЙНАА. ХУРДАЛ ХУРДАЛ ХУРДАЛ
27.123.215.xxx [27.123.215.xxx] 2015-03-04 14:50
уг нь их сайхан мэдээ байна Нэг хүсэлт байна насаараа эмнэлгийн байгууллагад ажилласан ажлаасаа халдвар авсан хүмүүсийг яам болон төр засгаас бодолгоор дэмжиж эрүүлжүүлж өгмөөр байна
202.170.93.xxx [202.170.93.xxx] 2015-03-04 14:10
Харин тийм, ийм ажлаа мэддэг дэвшилтэт залуусаар юм хийлгэх хэрэгтэй. Хөгжил дэвшил ийм хүмүүсээр л ирнэ.
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-03-01 10:54
Энэ залуугаар намчирхалгүйгээр өөд гардаггүй эмя- аа дор хаяж 10 жил тасралтгүй удирдуулах хэрэгтэй. Би чадна Би ахийе гэж байна шүү дээ. Тэр чадах хүн байна. таалагдлаа.
184.144.103.xxx [184.144.103.xxx] 2015-02-26 18:50
Яаж мөнгө босгосон юм бол элий балай яриатай санагдлаа бас юун эмтэй хавсрах болов бас юун 3 дахь оронд алдчихваа болов шал тэнэг санагдчихлаа
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-16 17:04
sain zaluu yum aa. medleg bolowsroloo eleg negtnuuddee zoriulaarai. amjilt husey. az jargal yrooy.
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2015-02-14 13:57
зочин хүмүүст туслаж байгаа залуучуудыг бүгд дэмжье, замд нь битгий саад болооч дээ
107.200.42.xxx [107.200.42.xxx] 2015-02-14 05:38
amerikt shine garsan elegnii em daatgaltai hund 90,000 us$ , daatgalgui hund $ 160 ,000 baigaamm daa. ene nuhur er n u hiih boldoo. MANAI EHNER C virustai . HYANALTAND BAIDAG. SHINE GARSAN EM 90.000 dollariin unetei tul daatgaliin gazruud cover hiihgui baigaa buguud uildveriin uneer avch bolno gej baigaa. MONGOL HUN HOGIIN TANTAN BISH SHUU. 900 DOLLARIIN EMEER 50% EDGEDEG BOL MONGOLOOS HUDALDAJ AVCHRAAD YADARSAN AMERIKCHUUDAD ZARII BAIZ . ENE NEG BUSINESS L YAVAAD BAIH SHIG BNA DAA. YAANA DAA MONGOLCHUUD MIN.
85.69.206.xxx [85.69.206.xxx] 2015-02-14 01:52
xudlaa shaagaad baigaaraaa mungu olno gevel goridsonii xereggui ogtsorson ded saidaa
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-02-13 19:25
Amarsanaa sain zutgesen. Tsaana ni ashig ene ter baigaa l baih. Ter hamaa alga hamgiin gol ni ene em Mongold orj irsen ni l chuhal. Ug hunii huvid bol zaluu baina nas baina, Said boloh uneheer boloogyi shuu! Tuuhii baina lee. 5 jil, 10 jiliin daraa bol bolj baina aa harin.
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-02-13 19:23
D virusiig yah ve? Odoo emchilgeegyi geed baigaa shuu dee. Hariu?????????????????????????????????
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-02-13 18:11
БИ ЭНЭ ЭМИЙГ ХҮЛЭЭСЭЭР Л СУУНА. ХҮҮХДҮҮД НЯЛХ ЭРТ ҮХЭХ ЭРХГҮЙ. ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ.
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2015-02-13 17:50
c virustei ene emchid uzuulsen neeh sonin sudalgaanii ajil hiij baigaa ouytan shig sanagdsan huntei haritsahgui komiutortoi haritsaj baigaa met heregtei medeelelee asuugaad l ymar ch tailbar zovolgoo ogoogui garch bai l gesen. ovchtei hund emchiin haritsaa handlaga chuhal gedgiig meddeggui um chig sanagdsan. bas manai zovlon taniig irj uzuul gej bn aa gej duudaj baigaad l tolboroo avsansaihan harhuud setgel aldardagaaraa bid adilhan sarnii dor buuvei ayldagaaraa bid adilhan erchuudiin hair bulaaj erheldegeeree bid adilhan emzeglej gomrohdogooroo bid adilhan goyj goodoh durtaigaaraa bid adilhan gomdoj bayrlahdaa adilhanaaraa bid adilhan uyarch hairlajdaa ch mon l ijilhen uurlaj zagnahdaa ch av adilhan
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-02-13 17:21
zutgeed bai ur dund zaaval xurne, vhamd amjilt xusie, Mongolchuud eruul urt naslax boltugai
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-02-13 16:13
Sug bolson uls turuu gej... Said boloh estoi baisan zaluu gej bodoj baina. Iim zaluus uls ornyg avrana. Odoony nuhduud hulgaichaaraa l uldene.
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2015-02-13 16:12
elegnii virusiin chigleleer manaidaa gants beltgegdsen undur bolovsroltoi emch yum shig sanagddag shuu.uneheer ovhcindoo shanalaj yavaa mash olon humuust tus hurgeh saihan ajil ehluulesen baina.ene saihan ehluulsen ajliig ni ni eruul mendiin yam bolon said nar anhaarldaa avch tsaash ni urgeljluulne gedegt itgej bna.heden jiliin daraa elleggui mongol bish elegnii uvchlultgui mongol uls bolohiin tuluu.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-02-13 16:11
Зөв л сэтгэхүйтэй зөв явж бгаа залуу бна.Төр сонсохгүй бол өөрөө төрд ороод бидний төлөө ажиллаарай.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-02-13 15:43
yadaj ded saidaar ni ene hvniig bailgasan bol obchintei bidend tyslah bsan baih da
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-02-13 15:41
argagvi mergejliin hvn ychiraas mongolcgyydad heden jil amidrah amidral hairlaj ene emiig oruulj irj bga tanid bayrlalaa ervvl mendiin said bolgoh hvn bn tegj bj l 45 hubiig ezelj bga elegnii habdariig bid ystgaj chadna amjilt
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-13 15:41
Mundag zaluu bna daa. Ajliin ih amjilt husey. ih sain yriltslaga boljee. olon zuiliig medej awlaa. Ta buhend bayrlalaa
202.21.116.xxx [202.21.116.xxx] 2015-02-13 15:23
Ondor bolovsroltoi, saihan setgeltei zaluu baina daa iim l zaluus odoo Mongol orniig udirdah, tsaash ni avch yavah heregtei dee. Tuunees Bayartsogt metiin luivarchid bol medehgui ee. Amarsaihand ajil hodolmoriin ondor amjilt husiye.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-02-13 14:43
их мундаг залуу байна шдээ, харвардад багшилж байсан хүнийг монголын улсын эмнэлэг ажилд авахгй байна гэхээр манай улсын эмнэлэг тийм мундаг болцийн байх даа, бор зүрхээрээ их юм хийж бүтээсэн залуу байна.

Бидэнтэй нэгдээрэй