Шууд Chart

Хурд агентлаг

МҮОНР-гийн мэдээллийн “Хурд” агентлаг 1985 онд 10-аад сэтгүүлчтэй бие даасан мэдээний алба болон байгуулагдаж байлаа. Харин өнөөдөр бид дарга, ерөнхий редактор, ахлах редактор, тоймч, редактор, сурвалжлагч гээд нийт 30 гаруй уран бүтээлч, ажилтантай   мэдээллийн тэргүүлэх агентлаг  болон  өргөжөөд  байна.

          МҮОНРТ-ийн эрхэм зорилгын дор, “Хурд” агентлагийн хамт олон бид бүхий л салбар, хүрээг хамарсан сэдвээр мэдээ сурвалжлага, нэвтрүүлэг хүргэхдээ олон нийтийн эрх ашгийг дээдлэн шуурхай, тэнцвэртэй, үнэн бодитой, ёс зүйтэй байх сэтгүүлзүйн үндсэн  зарчмыг  баримтлан  ажилладаг.   

          Монголын Үндэсний Радиогийн нэг өдрийн 17 цагийн эфирийн 4 цаг гаруйн хугацаанд нь манай агентлаг мэдээ мэдээлэл, мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлгүүдээ бэлтгэж сонсогчиддоо хүргэсээр ирлээ.  Өглөөний 06 цаг 05 минутаас үдшийн 22 цаг хүртэл цаг бүрийн эхэнд сонсогч олонтойгоо хамт байж,  шинэ  мэдээ мэдээллээ дуулгаж байгаадаа баяртай   байдаг юм.       
           Сүүлийн жилүүдэд дэлхийн сэтгүүлзүйн чиг хандлагыг тодорхойлж буй Швед,  ХБНГУ зэрэг барууны сэтгүүлзүйн арга барилаас суралцан, өдөр тутмын ажил уран бүтээлдээ тусгаж нэвтрүүлснээр “Хурд” агентлагийн байнгын сонсогчийн тоо эрс нэмэгдсэн нь судалгаагаар  гарсан.

           Швед, Германы  Олон Нийтийн радиогийн төслийн үр дүнд орчин үеийн сэтгүүлзүй тэр дундаа мэдээ мэдээллийг хүргэх шинэ арга барилыг  нэвтрүүлж, зарим мэдээллийн хөтөлбөр,  нэвтрүүлгүүдийг  цоо шинээр гаргалаа. Жишээлбэл, нэг жилийнхээ ойн дээр /2011 онд/ хамгийн олон сонсогчтой хөтөлбөрөөр шалгарсан “Тусгал” мэдээллийн шууд хөтөлбөр, 2012 оны Балдоржийн нэрэмжит сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн шагналт “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлэг,  “Шинэ өглөө” өглөөний хөтөлбөр зэргийг    нэрлэж болно.

            Одоогоор “Хурд” агентлаг цаг бүрийн эхэнд  мэдээ нэвтрүүлэхээс гадна дээр дурьдсан нэвтрүүлэг болоод   эдийн засгийн тойм,   нийгэм, улс төрийн “Найм арван нэг” тойм, хууль зүйн мэдээллийн “Соёмбо” нэвтрүүлэг, “Спортын цуурай”, эрэн сурвалжлах “Баримт”, “УИХ-ын чуулганы тойм” зэрэг нэвтрүүлэг, “Сониуч микрофон” хөтөлбөр, олны анхаарал татсан асуудлаар  “Онцлох сэдэв” шууд ярилцлагын нэвтрүүлэг,  хөтөлбөрүүдийг сонсогчиддоо хүргэж байна.

Байгууллага,  салбартаа  хамгийн олон сонсогчтой мэдээллийн агентлагаар жил дараалан шалгарч, ахмад үеийнхнийхээ хийж бүтээсэн гавьяа, олсон амжилтыг залгамжлан  авч  яваагараа    “Хурд”  агентлагийн  залуус  бид  бахархаж  байдаг юм.  
 Мөн мэдээллийн эх сурвалж,  МҮОНРТ-ийн эзэмшигч нь болох олон нийтийн дуу хоолойг ямагт тэргүүнд тавьж, тэдний  эрх  ашгийн  төлөө, мэдээллийг үнэн бодитой тэнцвэртэй,  шуурхай хүргэж   байх болно гэдгээ  энд хэлье.  Бидэнтэй   хамт байхыг хүсвэл  11-32-18-32 утас, Khurd facebook  хүлээж байна.


                       Таныг хүндэтгэсэн МҮР “Хурд” агентлагийн хамт олон.


Хурд агентлаг  
MNB