Шууд Chart

Хүндэтгэлийн "алдаа" буюу он цагийн хэлхээс

2015-03-02 15:47:24

Монголын улс төрийг сүүлийн 10 гаруй жил бужигнуулж, туг ч барьж, тугал ч хариулж асан Н.Энхбаяр Хан улсад эмчлүүлж, хэсэгтээ намжмал байснаа оны өмнөхөн гэнэт ирж, “засаг унагаад” явж одсон. Харин хонь жилийн босгон дээр дахин ирж, ээлжит дуулианаа Бөхийн өргөөнд битүүний өдөр “санамсаргүй” юм шиг “санаатай” зочилж, анхаарлын төвд орсноор, АТГ-аас саатуулах оролдлогод “бараг” л өртсөн зэрэг үйл явдлуудаар дэгдээв. Энэ нь мэдээжийн хэрэг Эх орончдын өдөр тохиож буйтай салшгүй холбогдож, МАХН-даа шинэ гишүүд элсүүлэх нь МАН-тай эн зэрэгцэн харагдахад өндөр нөлөөтэй байсан гэдэг нь илт харагдах шиг. Тиймдээ тоймчид, ажиглагчид “Н.Энхбаяр бол цуутай шоучин” гээд илэрхийлээд эхэлчихэж. Асуудлын гол нь энэ эрхмийн шоучин байгаад бус өдөөлтөнд нь орж, төрийн ёс жудаг улам бүр алдагдаад байгаад орших мэт. Үйл явдалтай уялдуулан түүхийн хуудсыг сөхөж үзвэл үйл явдлын давхцал дор улс төрчид хэдэнтэй энгийн мэт алдаатай үйлдлүүдийг гаргаж ирснийг харж болохуйц аж.

2005 онд Ж.Буш АНУ-ын Ерөнхийлөгч байхдаа манай улсад айлчилжээ. Тухайн үед Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байж. Ж.Буш Төрийн ордны хүндэтгэлийн тайзнаас үг хэлж, манайхны урдаа барьдаг нэр нөлөө бүхий гэгддэг 700 гаруй хүн тэрхүү үйл явдлын гэрч нь болж байлаа. Ж.Бушийг үг хэлж байхад Л.Гүндалай ганцаараа босон алга таштал хэн ч түүнийг дагаж босоогүй юм даг. Харин тэрээр өөрөө “буруу л юм болж гээд суусан” гэж дурсдаг юм билээ. Тэгэхэд ноён Ж.Буш үг хэлж дууссаны дараагаар Л.Гүндалай руу өөрөө гараараа даллан дуудаж, гар барьж байсан түүх бий. Энэ түүхээр тэрээр хэсэгтээ л имиж хийж явсан санагдана. Гэхдээ тэр үед бусад улс төрчид хараад л зогсож байсан, тухайн үед хэн хэн байсныг одоо санах хүн харин ховор байгаа юм. Хэрэгтэй үед нь хэрэгтэй гэж үзсэнээ хийсэн хүн заримдаа хождог л бололтой. Гэвч Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд дэггүй жаал шиг аашилж болдоггүй л баймаар. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асны айлчлал хэдий богино байсан ч хотын зах руу агаарт гарч, бичил наадам үзэх хөтөлбөр багтаасан байсан. Түүнийг ч ёсоор болгосон бөгөөд энэ үйл ажиллагаанд Ерөнхий сайдыг оруулаагүй байсан. Гэтэл найр наадам ид өрнөж байхад Ерөнхий сайд араас нь давхиж очоод харуул хамгаалалтынханд адлагдаж байж билээ. Гэхдээ “Буш өөрөө ирээрэй гэсэн юм” гэсээр үйл ажиллагаа руу орж байсан санагдаж байна.

Харин үүнтэй төстэй түүхийг 2011 онд Германы канцлерын айлчлалын үеэр Л.Гүндалайгийн хийсэн ээлжит үйлдэл давтдаг. 
Германы канцлер хатагтай А.Меркель тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Түүнд зориулан мөн л УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдуулж байв. Тухайн үед УИХ-ын гишүүд Оюутолгой, сонгуулийн хууль, төсөв гээд улс эх орны амин чухал асуудал хэлэлцэхэд тийм өндөр ирцтэй чуулж байсныг нь хараагүй гэдгийг олон нийт шуугиж байсан санагдана. Гэтэл дэлхийд нөлөөтэй улс төрч үдлээд мордоход манай улс төрчид хөл алдан гүйлдэж байсан нь хөгийн ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс хатагтай А.Меркель үг хэлэн, Монголын ард түмэнтэй мэндчилсэн. Үүгээр хуралдаан өндөрлөж, канцлер А.Меркель тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хамтаар чуулганы танхимаас гарахаар явах замд нь гэнэт УИХ-ын гишүүн Л.Гүндалай өмнүүр нь гүйн гарч ирж, А.Меркелийн гараас татан өөр рүүгээ анхаарлыг нь хандуулж дөнгөв.

Улмаар гар барин инээд алдан ярилцаж, тойроод харж байгаа гишүүдийг “атаархаж байгаа даа” гэж бодож амжсан аятай жуумалзан, дахин дахин хатагтайн гараас татаж өөр рүүгээ хандуулж байх юм. Сүүлд нь хатагтай А.Меркель салж явахаар завдахад дахин түүнийг татаж, тэврэн аваад үнсэлцэж орхидог байна. Үүгээр хатагтайн хувьд санамсаргүй, Л.Гүндалайгийн хувьд “санаа”-тай уулзалт өндөрлөсөн юм. Болсон явдал бол энэ. Тэр хэзээ ч иймэрхүү боломжийг зүгээр өнгөрүүлж байсан удаагүй бөгөөд Төрийн ёслол, хүндэтгэл хийгээд айлчлалын албан ёсны протокол үнэндээ падгүй байдаг бололтой юм билээ. Ингэснээрээ Л.Гүндалай дэлхийд нөлөөтэй улс төрч эмэгтэйтэй Монгол Улсын парламентын танхимд “үнсэлцсэн” анхны монгол улс төрч болж түүхэнд үлдсэн.

Түүнчлэн 2014 онд урд, хойд хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд манай улсад Төрийн болон ажлын айлчлал хийсэн. Дэлхий нийтээрээ манай улс руу анхаарал хандуулж, тэрхүү том айлчлалуудын үр нөлөө мэдрэгдээд эхэлсэн. Харин жиргээ, онигооны гол бай болж, эдийн засаг, улс төрийн томоохон шийдвэрүүдээс илүү олон нийтийн анхааралд өртсөн нэгэн жижиг алдаа БНХАУ-ын дарга Си Зин Пиний Төрийн айлчлалын үеэр гарсан. Тухайлбал, Си Зин Пин даргын айлчлалтай холбоотой хүндэтгэлийн чуулган чуулж, монголчууд төдийгүй дэлхий нийт Си даргын хэлэх үгийг чих тавин сонсож байлаа. Энэ чуулганаар УИХ-ын дарга З.Энхболд парламентын "бэлгэ тэмдэг" болсон алхаа өрөөндөө мартаад ирчихсэн байсан бөгөөд үүнийгээ өөрөө УИХ-ын индэр дээрээсээ зарлачихаж билээ.

Харин Төрийн өндөрлөгүүд оролцож, албан ёсны протокол хөтлөгдөж буй арга хэмжээнд хувийн тоглолт хийж, дэг эвдсэн хэрэг явдал Бөхийн өргөөнд болсон сар шинийн битүүний өдрийн барилдаанд Н.Энхбаяр “урилгагүй” зочилж, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цочир харахад хүргэсэн үйл явдал сүүл мушгиж байна. Хэдийгээр Н.Энхбаяр Монгол Улсын нэрийн өмнөөс оймстой хөлөө гозолзуулан байж баривчлагдаж, ял эдэлж, өршөөгдөж явсан ч Төрийн тэргүүнээр ажиллаж асан түүхийн салшгүй нэг хэсэг гэдэгтэй маргах хүнгүй. Нэгэнт “Би Азтай Монгол” гэдэг үгтэйгээ дархлагдаж байсан Ерөнхийлөгч явсныхаа хувьд Төрийн ёслол хүндэтгэлийн алба, Төрийн тусгай хамгаалалт гээд зохих бүх газарт нь хандах ажлыг намынхаа ажлын албанд даалгаж, зөвшөөрөл урилгыг нь аваад Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хажууд зэрэгцэн суугаад тамхилсан шигээ ард түмэнд харагдсан бол оноо нэмэх байснаас бус Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг гайхшралд оруулж, ард түмнийг талцуулан таашаал эдэлдэг увайгүй улс төрчийн дүрд орж боломгүй санагдана. Төрийн тэргүүн явсан П.Очирбат, Н.Багабанди гээд хэн нь ч хүндэтгэлийн урилга заллагыг хүлээн авах эрхтэй, хүндэтгэл хүлээх л байх. Хулгайгаар шахам олны анхаарлыг татах гэж муйхарлаж байхад нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гайхахгүй өнгөрвөл харин гаж харагдаж мэдэх л юм.

Хамгийн гол нь урилгагүй зочин, төлөвлөөгүй үйлдэл хийхэд ямар байдгийг үе үеийн төрийн тэргүүнүүд дотроо хэрхэн хүлээн авсан нь сонин. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг Ж.Буштай хамт явж байхад дундуур нь Ерөнхий сайд ороход Н.Энхбаяр дотроо хэрхэн хүлээж авсныг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А.Меркельтэй хамт явж байхад нь Л.Гүндалай дундуур нь орох үед юу мэдэрснийг, Хүндэтгэлийн индэр дээр тухлах Ерөнхийлөгчийг Н.Энхбаяр гэнэт гарч ирж гайхшруулах торгон агшинд дотроо хэрхэн хүлээж авсан бол...

Нөгөөтэйгүүр хувийн тоглолттой хэн нэгэн улс төрчийн бүдүүлэг алхмууд төрийн болоод албан ёсны үйл ажиллагааны дэг, жаягийг эвдэж байгаа нь гадаад ертөнцөд хийгээд нийгэмд ямар үр дагавар дагуулж байгааг хөндлөнгийн өнцгөөс харж үзэхсэн. Олон нийтийн дургүйцэл, гайхшрал, шогшин яриад өнгөрөхийг үл тоож болох ч өдөр өдрөөр, үе үеэр, ямх ямхаар Төрд итгэх ард түмний итгэл, хүндэтгэн дээдлэх эрхэм чанар алдагдаад байгаад хэргийн учир оршиж буй болов уу.

Түүнчлэн гадныхан хууль, эрхзүйн орчин тогтворгүй, шийдвэр гаргагчид нь авлигад идэгдсэн, тэднийгээ өнжөөд нэг шоронд хийдэг гэдэг имиж дээр улс төрчид нь чадамжгүй, бүдүүлэг, ёс зүйгүй болж харагдаж байгаа нь дайран дээр давс л болмоор санагдах юм. Уг нь бол төрийн ноён нуруу болон сонгогдож буй эрхмүүд үг үйлдлээ хичээж, цаг нь ирвэл ард түмнээсээ уучлалт гуйж, хариуцлагаа ухамсарладаг байвал өдөр бүр Төрөө зүхэж, гаргасан шийдвэр хуулийг нь гууль болгоод байхгүй л байх.

Улс төр хийхэд бас учир байдгийг мэдэх л учиртайг эрхэм улс төрчдөд мэргэн ард сануулга өгдөг сонгууль айсуй байна.

Нийтэлсэн: Э.Болортулга

Хүндэтгэлийн "алдаа" буюу он цагийн хэлхээс  
Үзсэн: 7901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-05 15:50
Энхбаярын төлөө яахаас ч буцахгүй хэсэг нөхдүүд энэ нийтлэлийн утга санааг бүрэн ойлголгүйгээр их л бухимдаж байна даа. Өрөвдөх юм.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-05 08:41
Бидний монголчууд уншиж ойлгохоосоо илуу уухилж сагсалзах нь их болчихсон ч юм уу даа... Төрийн хүндэтгэлийн эрхэм ёс жаягийг хүндэтгэж сахиж явахын эрхэм чухлыг л энд өгүүлэх гэсэн байна. Энхбаяр, Элбэгдорж, Гүндалай гээд төрийн хүний эрхэм ёс зүйгээ мартаж асан тэр цаг үеүүдийг дурдаж. Энэ Хэн бүхэнд, тэр дундаа төрийн түшээ хэмээх тэр сэтэртэнгүүдэд нэн хамаатай асуудал. Тэд энэ нийтлэлийг илүү их уншиж нэгийг бодож, хоёрыг тунгаасугай...
203.91.116.xxx [203.91.116.xxx] 2015-03-04 09:10
ene setguulch yugaa xutsad baidag bnaa erno setguulch nariin yos zui ali neg taliig barimtlkaxgui baix ene ter gesen yum erno baixgui yuma danda zaxialgaar xutsatsgaaj baixiin
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-03-03 22:14
энхбаяр бөх үзэж болохгүй юу бүү донгос
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-03-03 22:09
монголдоо ирснийг нь мэдэж л байсан байлгүй дээ тэр байтугайг мэддэг юм чинь урилга өгнө биз дээ өгөөгүй бол ирээд үзээ л биз монгол эр хүн юм чинь ерөнхийлөгчийн харц бол арай атаа хорсол биш байгаасай даа
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-03-03 21:29
Haha elbegdorj zanaltai harj bnaa muu novsh
202.21.96.xxx [202.21.96.xxx] 2015-03-03 09:23
энэ хүнд одоо юу хэрэгтэй юм бүх эрх ямба албан тушаал хээл хахуул идэж уух бүгдийг юуч үлдээлгүй хүртсэн хүн шүү дээ одоо юу хэрэгтэй юм тэтгэвэртээ гарсан л бол сургаал буянаа хайралсан аав шиг л байлдаа
202.21.96.xxx [202.21.96.xxx] 2015-03-03 09:16
төрийн тэргүүн явсан хүн бүх насаараа төрийн хүн байдаг тэр дундаа хаан явсан хүн хаан шиг зангарагтай байх ёстой Энхбаяр хамгийн арчаагүй ялзарцан зөвхөн өөрийгөө бодсон арчаагүй новш
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2015-03-03 09:13
za daa enxbayar dargiig muulaad gutgeed exellee dee.odoo ch ard tumen enxbayar dargiig neex amarxan bariulaad yavuulchix gui l bolson bx.xervee elbegdorj unen shudraga xun bsan bol xen ch enxbayar dargiig omooroxgui l bsan bx.daanch elbegdorj ooroo jinxene buzar xun gedegiig ard tumen meddeg bolood 6 n jil bolloo.
202.70.44.xxx [202.70.44.xxx] 2015-03-03 08:47
Энхбаярт алдсан оносон зүйл их л байгаа. Монгол улсын иргэн хаана, хэзээ, хэдийд явж байх эрх чөлөөтэй юм биш үү. Энхбаярыг дэмжиж байна.
172.56.9.xxx [172.56.9.xxx] 2015-03-03 08:12
Elbeg hiisen nugeleesee odoo aij shunu untaj chadahgui baigaa ni6haragdsan
182.160.34.xxx [182.160.34.xxx] 2015-03-03 05:31
yu soliorood bgaa durak ve cham shig hor hutgsan durakig ....
104.6.169.xxx [104.6.169.xxx] 2015-03-03 01:34
Ene Bolortulga gej Elbegdorjiin zahialgin holsnii bicheech yu hutsaad bgaa um be? Hol ochij huts.Ter Elbegdorjiinhoo bogsiig doloo muu golgoo.Ta nar Mongolin eh oronchdig neg negeer ni namnaad bgaan bish uu.Gadaadinhni gar hol bologch,hulgaich ardchilagchid sonotugei.Yvj,yvj chi Elbegdorj ter gadaadinhnihaa zolios boloh vii dee.
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-03-02 23:13
Ter hun chin mongoliin urgen..irgen hun yagaad undesnii buhee irgen hunii huvid uzej bolohgui gej? Yamar Gundalai shigElbegdorj shig haa hamaagui gadnii humuusiig barij avsan bish!
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-03-02 22:59
yun syrtei yum be
184.144.103.xxx [184.144.103.xxx] 2015-03-02 22:17
Уриахгүй байхад гуйж хүндлүүлэх байсан юм гэсэн үгүү уриад байхад зөрөөд тэнд суучихсан юмуу хэн й алдаа болчихвоо
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2015-03-02 19:51
энхбаярыг хараад улс төрчид өмдөндөө тавих юмаа.Яг үнэндээ одоо л Энхбаяр хэрэгтэи баина.
49.0.160.xxx [49.0.160.xxx] 2015-03-02 19:32
Энхбаярын хийдэг шоу иймэрхуул байдаг биз дээ хооронд нь яс хаяад голоос нь гардаг аргатай ер нь энхбаярыг дагасан улсууд муудаж явахыг л харлаа ееделж явахыг нь харсангуй дээ
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-03-02 19:19
Мөн их хуцваа Энхбаяр өнөөдөр зүгээр л таа бидний адил Монгол улсын иргэн Монгол улсын нэг иргэн Энхбаяр гэдэг хүн Монгол орондоо Монгол үндэсний бөхөө үзхэд хэн нэгнээс заавал зөвшөөрөл авдаг юм бол Бөхийн өргөөн очож бөх үзэж байгаа иргэд цөм хэн нэгнээс зөвшөөрөл авах хэрэгтэй болож таарна Энэ сэтгүүлч мөн их хуцваа ард түмнийг тэнэг гэж бодоо юу Би Энхбаярийг дэмжэдгүй хүн гэлээч ийм хачан зүүль үзээд дургүй хүрч байна шудраг байл даа сэтгүүлч нар минь нохой бүү боль
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2015-03-02 19:01
энэ болорпийшин энхбаярыг ард түмний дунд суулаа гэж уурлаад байх юм. танай намхан их зант руу чинь ойртуулахгүй шүү дээ.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-03-02 18:56
ard tumnii erunhiillugch b.san yagaad ard tumnii dund suuj boldoggui yum be Elbegdorj erunhiillugch ta turt esoo deedeldeg yum bol uriad ter hundteglii suudal suulgahgui yasan yum be ta nar uls umch tatvar tulugchii mungu ideegui UIH gishuun ue ueiin erunhiilugch baih biz dee uun dotroos arai gaviyaatai gevel enhbayar guai shuu odoo ene uvgunuur oroldohoo bolih boloogui yuu
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-03-02 18:55
enhbayar bol oyunii ender bolobsolroi mundag hvh chi orchuulsan zohiolii n unshij gegeerchiheed daraa n muul he
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2015-03-02 18:30
Элбэгдоржийн дураараа дургиж дунд чөмгөөрөө тоглодог цаг өнгөрч дэ одоо шоронд ихэнх цагаа өнгөрөөх л үлдэх болололтой
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-03-02 18:07
ЭНХБАЯРЫГ ЗААВАЛ ТУСГАЙ СУУДАЛД ЗӨВШӨӨРӨЛ АВЧ СУУНА ГЭСЭН ДҮРЭМ ХААНА БАЙНА. ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ БАС Л ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛГААР БИЧЖЭЭ. ЭЛБЭГДОРЖ ХУДАЛ ЮМ ЗАХИАЛЖ БИЧҮҮЛДЭГЭЭ ОДОО БОЛИОЧ. ЧИНИЙ ХУДАЛЧ, ХУЛГАЙЧИЙГ АРД ТҮМЭН БҮГД МЭДДЭГ БОЛСОН. ЭНХБАЯР ТУСГАЙ СУУДАЛД УРИГДАЖ СУУХ БАЙСАН ЮМ БОЛ ЭЛБЭГЭЭ ЗОРИУД ОЛНЫ НҮДЭН ДЭЭР УРИХГҮЙ ЯАСАН ЮМ. НИЙТЛЭЛЧЭЭ ЧИ СЭТГҮҮЛ ЗҮЙГ БУРУУГААР АШИГЛАЖ ӨӨРТӨӨ ХООЛ ОЛЖ ИДВЭЛ ЧАМД Л ХОР БОЛНО ШҮҮ.
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2015-03-02 18:05
энхбаяр яагаад бөх үзэж болдоггүй юм . чи юунд нь хүзүүгүй хулгайчийг өмөөрч өмхий салтааг нь одлоогоод байгга юм.

Бидэнтэй нэгдээрэй