Шууд Chart

"Рио-2016" олимпийн тасалбарыг энэ сард гаргана

2015-03-04 17:32:33

"Рио-2016" олимпийн тасалбарыг энэ сард худалдаанд гаргах ба захиалгыг онлайн хэлбэрээр авах юм байна. Жилийн дараа болох олимпийн наадмын тасалбарыг энэ сараас худалдаанд гаргах ба дунджаар 15-27 ам.доллар аж.  

Эхний удаад 7.5 сая тасалбарыг борлуулж, нийт тасалбарын 70 хувийг бразилчуудад үлдээх тухай олимпийн наадмын зохион байгуулах хорооноос мэдээлсэн байна. Тасалбарын борлуулалтын дүнг ирэх зургаадугаар сард танилцуулах юм.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг 31 дэх удаагийн зуны олимпийн наадам ирэх 2016 оны наймдугаар сарын 5-нд Бразил улсын Рио Де Жанейро хотноо эхэлнэ. 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Рио-2016" олимпийн тасалбарыг энэ сард гаргана  
Үзсэн: 1961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй