Шууд Chart

“Монгол цэргийн жавхаа” уралдаан болно

2015-03-04 16:39:42

“Монгол цэргийн жавхаа” уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үүний дагуу НЗДТГ-ын дарга, нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан “Монгол цэргийн жавхаа- 2015” уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар танилцуулж, санал солилцов. Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу уралдаанд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар анги,  тус аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиудыг оролцуулахаар тогтлоо.  

“Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааныг 3 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор нээж, тавдугаар сарын 23-ны өдөр Их эзэн Чингисийн тайлбайд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үзүүлэх тоглолт, нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм.


“Монгол цэргийн жавхаа” уралдаан болно  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй