Шууд Chart

Германы лигийн шөвгийн наймын багууд тодроод байна

2015-03-04 16:02:42

Германы лигийн цомын шөвгийн наймын төлөөх тоглолтын эхний тулаанууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Германы “Боруссия Дортмунд” клуб, “Динамо Дрезден” клубын талбайд зочилж, 2:0-ээр буулгаж авснаар шөвгийн наймд үлдлээ.   
Тоглолтын 50 болон 90 дэх минутад Иммобиле хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирсан юм. 

Мөн энэ тойрогт “Фрайбург” клуб талбай дээрээ “Кельн” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авснаар шөвгийн наймд үлдлээ. Түүнээс гадна “Байер Леверкуезен” клуб талбай дээрээ “Кайзерслаутерн” клубыг 2:0-ээр хожсон бол “Хоффенхайм” доод лигийн “Аален” клубын талбайд зочилж, 2:0-ээр хожжээ. Ийнхүү шөвгийн наймын эхний дөрвөн баг тодорлоо.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Германы лигийн шөвгийн наймын багууд тодроод байна   
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй