Шууд Chart

Монгол Улс агаарын замын шинэ үйлчилгээнд шилжинэ

2015-03-04 15:36:04

Манай улс энэ сарын 16-ны өдрийн орон нутгийн цагаар 10:00 цагт агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг 30 км болгох ажлыг хийж дуусган шинэ үйлчилгээнд шилжих гэж байна.
Өмнө нь бодит ажиглалтаар онгоцыг удирддаггүй байх үед хоёр агаарын хөлөг хоорондын аюулгүй зай 150 км байсныг бодит ажиглалтын систем буюу радиолокатор суурилуулснаар 90 км болгож багасгасан ба одоо дахин багасгаж 30 км болгох ажлыг  хэрэгжүүлэх юм.
Агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг ингэж багасгаснаар Монгол Улсын агаарын зайд нэвтрэн өнгөрүүлэх чадварыг сайжруулан, тодорхой хэмжээнд нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой болж, агаарын тээврийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр болно. Манай улсын агаарын хил дээр үүсч байсан цуваачлалын асуудалд хүндрэл гарахгүй болж, агаарын хөлгүүдэд өөрсдийн ашигтай өндрийг эзлэн нисэх боломжийг илүү хангаснаар нислэгийн цаг, түлшний зарцуулалтыг бууруулж, агаарын бохирдлыг багасгах, эдийн засгийн ашигтай байдалд нилээд ахиц гарна хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэж байна.
Манай улсын хилээр орж ирсэн агаарын хөлгүүд хоорондын зайг холдуулдаг хүндрэлийг арилгаж, нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх талаар хийж буй энэхүү ажлыг хоёр хөршийн төдийгүй бусад томоохон агаарын тээвэрлэгчид тааламжтай хүлээн авч буй аж.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Монгол Улс агаарын замын шинэ үйлчилгээнд шилжинэ  
Үзсэн: 1885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2015-03-06 18:04
шоу хийгээд л барах уу нисэхийн аюулгүй байдал хайсан вэ шоучид аа

Бидэнтэй нэгдээрэй