Шууд Chart

МУБИС-д Шатрын багш, дасгалжуулагч бэлтгэх шинэ анги нээжээ

2015-03-04 14:42:26

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас  хүүхэд, сурагчдын авьяас чадварыг илрүүлэх, сэтгэхүйг нь хөгжүүлэх зорилгоор “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд зарим ЕБС дэргэдээ шатрын дугуйлан нээсэн. Дугуйланд хамрагдаж байгаа хүүхдүүдийн авьяас ур чадварыг хөгжүүлэхэд багшлах боловсон хүчин чухал болохыг албаныхан хэлдэг. Тиймээс Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн  Урлаг, Биеийн тамирын сургууль дэргэдээ Шатрын багш, дасгалжуулагч бэлтгэх шинэ анги нээлээ. Эхний ээлжинд нэг жилийн хөрвөх сургалт явуулах юм байна. Сургуулийн удирдлагууд цаашлаад бакалаврын зэргээр элсэлт авахаар төлөвлөж буй ажээ. 
 


МУБИС-д Шатрын багш, дасгалжуулагч бэлтгэх шинэ анги нээжээ  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй