Шууд Chart

Аймгийн удирдлагуудад үүрэг өглөө

2015-03-04 14:05:20

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Хурлын эхэнд тэрбээр  Засгийн газраас аймаг, орон нутагтай холбоотой гаргасан шийдвэрүүдийн талаар танилцуулсан юм. Тухайлбал, БНХАУ-аас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр эхний ээлжинд 2015 онд нийслэл, орон нутагт 21 сургуулийн барилга шинээр барихаар шийдвэрлэсэн. Мөн концессийн гэрээгээр барих авто замын төслийн хүрээнд Баянхонгор-Алтай, Алтай-Дарви, Сонгино сум-Хяргас нуур чиглэлийн болон Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох хатуу хучилттай авто зам барих ажлын гэрээг гүйцэтгэгч компаниудтай байгуулах үүргийг холбогдох байгууллагад өгсөн гэдгийг хэллээ.  

Түүнчлэн гуравдугаар сар бол хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилт, мал төллөлт, хаврын тариалалт гээд бүх ажлын бэлтгэл, зохион байгуулалтыг хангах үе. Хуурайшилт ихтэй байгаагаас хаваржилт хүндэрч болзошгүй учраас өвс тэжээлийн бэлтгэл ажил, хаврын тариалалт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаандаа амжуулж, шуурхай ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт аймгийн удирдлагуудад үүрэг болгосон юм. 
 
Мөн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг тухайн аймагт нь хариуцах тул аймгууд гэрээ байгуулах, сонгон шалгаруулалт явуулах ажлаа шударга, шуурхай амжуулахыг санууллаа.  

Аймгийн удирдлагуудад үүрэг өглөө  
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй