Шууд Chart

Сербиэс Унгар руу дүрвэсээр байна

2015-03-04 12:44:12

2008 онд Сербиэс салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарласан Косовогийн иргэд Унгар луу шинэ амьдрал хайн дүрвэх болжээ. Өнөөг хүртэл хоёр улсын салан тусгаарлах яриа маргаантай байгаа билээ.

Косово улсын иргэд гэр бүл, үр хүүхдээ дагуулан ус хөлдөхөөс өмнөхөн усны суваг даган дүрвэдэг бөгөөд сүүлийн үед Унгар улсын хилийг хууль бусаар нэвтрэгсдийн тоо эрс нэмэгдэх болсон талаар "Reuters" агентлаг мэдээлэв.

Дүрвэгсдийн олонх нь чинээлэг улсад очин ажилд орон, амьдралаа дээшлүүлж, ядуурлаас гарах зорилготой ийнхүү улсаасаа гарах болжээ.

Косово, Сербийн салан тусгаарлах асуудлын санал хураалтаас хойш тус улсын эдийн засгийн байдал уналтад орж, эмх замбараагүй үйлдэл гарах болсон юм. Түүнчлэн Косовогийн хойд хэсгийн хотуудын хүн ам сүүлийн хэдэн сард 7 хувиар буурсан байна.  Үүгээр ч зогсохгүй 5000 хүүхэдтэй байсан сургууль  400 гаруй хүүхэдтэй болжээ.

Дүрвэгсдийн ярьж буйгаар хил нэвтрэхийн тулд алхаж очоод, цааш такси эсвэл автобусанд сууж Сербийн нийслэл Белград хотод очдог байна. Энэ замыг туулахын тулд нэг хүн дор хаяж 15 евро төлөх ёстой аж.

Дашрамд дурдахад, 2013 онд Унгар улс 6000 хүнд орогнол өгсөн бол энэ оны нэгдүгээр сарын байдлаар 10 мянган хүнд орогнол өгчээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сербиэс Унгар руу дүрвэсээр байна   
Үзсэн: 2472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-03-06 15:08
kosobo serbes salahad orosin gai gj yu bdin nota omno n serbig bombogdod l dara n salga bizde
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-03-05 08:45
yanaa daa ene delhii ertonts
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-03-05 00:44
bas l orosiin gai
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-03-04 15:46
МОНГОЛЧУУД УДАХГҮЙ ОРОС РУУ ИНГЭЖ ГҮЙХ ВИЙ ДЭЭ ЯАНАА ХЯТАДУУДААС ЗУГТАЖ ААН
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-03-04 15:45
ЯМАР ХЭЦҮҮ ЮМ БЭ ХӨӨРХИЙ АМЬДРАХЫН ТУЛД УНГАРЧУУД БУЯН ҮЙЛДЭЖ БАЙНА.АШГҮЙ ХӨӨРХИЙ ХҮМҮҮС

Бидэнтэй нэгдээрэй