Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй иргэдтэй уулзав

2015-03-04 12:09:58

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дүүргийн холбогдох албан тушаалтнуудад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зөвлөмж, ажлын төлөвлөгөө, саналыг хүргүүлэн ажиллаж байна.

Мөн гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, нуугдмал далд хэлбэрийг илрүүлэх чиглэлээр иргэд, байгууллагаас нэгдүгээр сард ирүүлсэн 4573 дуудлага, мэдээлэлд дүн шинжилгээ хийж “Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл”-тэй холбоотой 139 дуудлага, мэдээллийн дагуу хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй болон эрсдэл бүхий иргэдтэй энэ сарын 3-ны өдөр уулзалт-ярилцлага зохион байгуулав.

Уулзалт-ярилцлагад тус цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Баярсайхан, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, УБХЦГ-ын ХГБХТХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Энхтуяа нар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр болон хорооны хамтарсан багийн чиг үүрэг, хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээг танилцуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллэл хийж, эрсдэл бүхий иргэдээс бичгээр баталгаа гаргуулан авав.

Тус цагдаагийн хэлтсээс өмнө нь нэгдүгээр сарын 19-нд хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” сэдвээр хорооны хамтарсан баг ажиллуулах аргачлал, эрсдлийн үнэлгээ хийх болон эрх хязгаарлах арга хэмжээний талаар сургалт зохион байгуулж байжээ.
 


Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй иргэдтэй уулзав  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй