Шууд Chart

Залуучуудын уран гулгалтын ДАШТ болж байна

2015-03-04 12:12:13

Уран гулгалтын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн Таллин хотноо өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд 42 орны 163 уран гулгагч ганцаарчилсан,  хос, бүжгийн хосын гэсэн ангилалд өрсөлдөж байна.

Нийт 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний ганцаарчилсан ангилалд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчид 10 мянган ам.долларын шагнал хүртэх юм. Эрэгтэй ганцаарчилсан ангиллын богино үзүүлбэрт 44, эмэгтэйд 45 тамирчин өрсөлдөж байгаагаас чөлөөт үзүүлбэрт 24 нь оролцоно.

Тэмцээний хуваарь:
III.04  эмэгтэй богино үзүүлбэр, хосын богино үзүүлбэр
III.05 бүжгийн богино үзүүлбэр, хосын чөлөөт үзүүлбэр
III.06 эрэгтэй богино үзүүлбэр, эмэгтэй чөлөөт үзүүлбэр
III.07 бүжгийн чөлөөт үзүүлбэр, эрэгтэй чөлөөт үзүүлбэр тус тус болж, ДАШТ өндөрлөх юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Залуучуудын уран гулгалтын ДАШТ болж байна   
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй